Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Европын Холбоо Хятадын компани, бүтээгдэхүүнд чиглэсэн худалдааны хязгаарлалт хэрэгжүүлбэл дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор хариу арга хэмжээ авна гэж Хятадын Худалдааны яам мэдэгдлээ.
Хятадын талын мэдэгдэл нь Европын Холбоо шударга бус худалдааны үйл ажиллагаатай тэмцэх, Хятадад чиглэсэн худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэж байгаатай холбоотой байна.
Бээжин Европын Холбооны ийм алхмыг нэг талын, хамгаалалтын шинжтэй арга хэмжээ гэж үзэж байгаагаа илэрхийлж, хэрэгжүүлсэн тохиолдолд хоёр талын худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Хятадын Худалдааны яам мөн Европын Холбоо Хятадтай яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ худалдааны дарамтаа нэмэгдүүлбэл харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлж, зөвшилцөлд хүрэхэд хүндрэл учруулна гэж мэдэгдсэн байна.
Бээжин шаардлагатай гэж үзвэл худалдааны хамгаалалтын холбогдох арга хэмжээг авч, Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаална гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #ХЯтад,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587