Бямба гарагт Оросын хүчин Украины Соледар, Бахмут зэрэг хотуудад агаарын цохилт өгөх үеэр Днепр хотын орон сууцны барилга цохилтод өртөж олон тооны энгийн иргэн амиа алдсан.
Бүс нутгийн амбан захирагчийн зөвлөх Наталья Бабаченкогийн хэлснээр одоогийн байдлаар 30 хүн нас барж, 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний 12 хүний биеийн байдал хүнд байгаа аж. 30-40 орчим хүн нурангид дарагдсан хэвээр байж магадгүй байна.
Хотын зүүн хэсэгт байрлах есөн давхар орон сууцны нуранги доороос хүмүүс тусламж гуйн хашхирч байгааг онцгой байдлын ажилтнууд хэлэв. Гэхдээ гадаах агаарын хэм аврагчдын санааг зовоож байна.
Мөн барилгын нурангиас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч хотын дарга Борис Филатов найдвар тун бага байгааг анхааруулжээ.
“Хүмүүсийг аврах боломж багассаар байна. Амиа алдагсдын тоо олон арваар нэмэгдэж магадгүй” гэж “Reuters” агентлагт ярьсан байна.
Орон сууцны барилга нарийвчлал муутай Оросын “Х-22” пуужинд оногдсон боловч Украинд пуужинг эсэргүүцэх агаарын довтолгооноос хамгаалах хүчин дутмаг байгааг Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. ЗХУ-ын үеийн “Х-22” пуужинг хүйтэн дайны үед байлдааны хөлөг онгоц устгах зорилгоор бүтээж байжээ.
Володимир Зеленский Днепр дахь довтолгооны дараа барууны холбоотнуудадаа хандан Оросын терроризм болон энгийн иргэдийн объект руу довтлох ажиллагааг зогсоохын тулд илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалав.
Барууны гүрнүүд Киев рүү байлдааны танк илгээх талаар хэлэлцэж байгаа бөгөөд баасан гарагт Германы Рамштайн хотод болох Украины холбоотнуудын уулзалтын өмнө засгийн газрууд цэргийн нэмэлт дэмжлэгээ зарлах төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт Франц, Польш зэрэг улсууд Киевт танк илгээхээ мэдэгдсэний дараа бямба гарагт Их Британи нэмэлт зэвсэг нийлүүлэх амлалт өгч, өөрийн “Challenger 2” гол байлдааны танкнаас 14-ийг, мөн өөр бусад дэвшилтэт их бууны системүүдээс илгээнэ гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Днепр, #ОРос, #Украины дайн,