Сергей Шойгу Украинд дайчлагдсан цэргүүдтэй уулзаж, хангамжийн талаар ярилцаж, тэдэнд шагнал гардуулсан тухай Батлан хамгаалахын яам мягмар гарагт мэдэгджээ.
Оросын хүчин Украин дахь Соледар хотыг эзэлж, армийн штабын дарга Валерий Герасимовыг Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааг хариуцах командлагчаар томилсноос цөөн хэдэн хоногийн дараа Шойгу “Восток” бүлэглэлд зочилж байна.
Шойгу бүлгийн командлагч, дэслэгч генерал Рустам Мурадов болон бүс нутгийн бусад ангийн удирдагчдаас тусгай ажиллагааны цаг үеийн мэдээллийг авчээ.
Батлан хамгаалах яам бүлгийн байрлаж буй газрыг тодорхой заагаагүй байна.
Энэ үеэр Шойгу фронт дахь цэргүүдийг хангамж, аюулгүй орон байраар хангах, эмнэлгийн болон ложистикийн ангиудын үйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Мөн цэргийн албан хаагчдад одон гардуулж, тэдэнтэй ярилцсаныхаа дараа "Та бүхэн албаа нэр төртэйгөөр хааж, эх орноо хамгаалж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, Ялалтын баярыг ойртуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй" гэж мэдэгдсэн байна.
Уулзалтын дараа Шойгу 2023-2026 онд Орос улс Зэвсэгт хүчнийхээ тоог 1.5 саяд хүргэхээр төлөвлөж байгааг дурдаад, фронт дахь зэвсгийн хангамжаа нэмэгдүүлнэ гэж амлажээ.
Батлан хамгаалахын сайд долдугаар сарын 18-нд "Восток" бүлэглэлд мөн зочилж байсан. Тэгэхдээ Шойгу барууны орнуудаас Украинд нийлүүлсэн алсын тусгалтай зэвсгийг устгахыг генералуудадаа тушааж байв.
Мөн тэрээр өнгөрсөн сард цэргийн тусгай ажиллагаа явуулж буй бүсэд хоёр ч удаа айлчилсан. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээлснээр Шойгу арванхоёрдугаар сарын 18-нд фронтын шугамаас 80 гаруй километрийн зайд орших Крымийн нэгэн тосгонд очсон байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Восток, #ОРос, #Сергей Шойгу, #Украины дайн,