Казахстаны засгийн газар цагаачдын бодлогоо чангалж, зөвшөөрөгдсөн гурван сарын хугацаа нь дуусмагц хилээр гараад эргэж нэвтрэх байдлаар тус улсад хязгааргүй хугацаагаар оршин суудаг практикийг хориглож байгаагаа зарлажээ.

Шинэ журам нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд хэрэгжиж эхэлснээр тус улсад гурван сарын хугацаанд оршин суусан гадаадын иргэд 90 хоногийн хугацаанд дахин Казахстанд нэвтрэх боломжгүй болох гэнэ.

Энэ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд буюу Армени, Беларусь, Киргизстан, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн орнуудын иргэдэд хамаарах аж.

Шинэчлэлийг санал болгосон Дотоод хэргийн яам энэ журмын тусламжтайгаар цагаачлалын асуудалд илүү хяналт тавих боломжтой болно гэж мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард Орос улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа цэрэг татлагын кампанит ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан олон арван мянган оросууд, голдуу залуучууд, дунд насны эрчүүд Казахстан руу дүрвэсэн.

Казахстанд орос хэлийг өргөн хэрэглэдэг бөгөөд хоёр улсын хил 7,644 километр үргэлжилдэг тул цэрэг татлагаас зугтаж буй оросуудын хувьд Казахстан нь хамгийн таатай сонголтуудын нэг байв.

Мөн тус улсад 90 хоног байсныхаа дараа хилээр гараад, дахин нэвтрэх байдлаар Казахстанд тодорхойгүй хугацаагаар оршин суух боломж өөр нэг чухал хүчин зүйл нь байсан юм.

Гэвч Казахстаны эрх баригчид цагаачдын урсгал инфляцад нөлөөлсөн гэж үзээд, Оросоос тус улсыг зорих шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь зөв гэж шийджээ. Өнгөрсөн онд тус улсад инфляц 20 гаруй хувьд хүрсэн нь 1990-ээд оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

#Казахстан, #ОРос,