Найруулагч Жэймс Камероны удаан хүлээлгэсэн “Avatar: The Way of Water” кино дэлхийн даяар 2 тэрбум гаруй долларын орлого олж, түүхэнд бичигджээ.
“Deadline” сэтгүүлийн мэдээлснээр уг кино мөн арванхоёрдугаар сард нээлтээ хийснээсээ хойш зургаа дахь долоо хоногтоо дараалан үзэлтийн тоогоороо нэгдүгээр байрыг эзэлсэн байна.
“Avatar: The Way of Water” нь Камероны 2009 онд бүтээсэн “Avatar” киноны үргэлжлэл бөгөөд “Box Office Mojo”-ийн мэдээлснээр киноны эхний анги бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай киноны жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Камероны 1997 онд бүтээсэн “Titanic” мөн хоёр тэрбум гаруй долларын орлого олж байжээ.
Кино салбарын түүхэнд Камероны бүтээлүүдээс гадна 2015 оны “Star Wars: Episode VII - The Force Awakens”, 2018 оны “Avengers: Infinity War” болон нэг жилийн дараа гарсан “Avengers: Endgame” зэрэг өөр гурван кино л хоёр тэрбум гаруй долларын орлого олж байжээ.
Камерон “Avatar” цувралыг үргэлжлүүлж, цаашид гурван кино гаргахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN

#Avatar, #Avatar: The Way of Water, #Жэймс Камерон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557