Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт хүчээ бэхжүүлж, Тайванийн асуудлаарх хурцадмал байдал нэмэгдсээр байгаа энэ үед Филиппин улс өөрийн дөрвөн цэргийн баазад нэвтрэх эрхийг АНУ-д өгсөн тухай талууд пүрэв гарагт мэдэгдлээ.
2014 онд байгуулсан Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээр (EDCA)-ийн дагуу АНУ Филиппиний таван цэргийн баазад нэвтрэх эрхтэй байв.
АНУ эдгээр объектын дэд бүтцэд 82 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа мөн зарласан байна.
“EDCA”-ийн хүрээнд АНУ Филиппиний цэргийн баазуудад хамтарсан бэлтгэл хийх, тоног төхөөрөмж байрлуулах, нисэх зурвас, түлшний агуулах, цэргийн байр зэрэг байгууламж барих боломжтой боловч байнгын цэрэг байршуулах боломжгүй юм.
Талууд хамтарсан мэдэгдэлдээ шинээр зөвшөөрөгдсөн баазуудын байршлын талаар мэдээлэл өгөөгүй боловч АНУ нь Филиппиний Тайваньтай хамгийн ойрхон Лузоны хойд хэсэг болон Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Спратли арлуудын эсрэг талд байрлах Палаван арал дээрх баазуудад нэвтрэх хүсэлт гаргасан болохыг Филиппиний цэргийн эх сурвалж мэдэгджээ.
АНУ болон Филиппиний аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцээр хийхээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Манила хотод айлчилсан байна.
Остин пүрэв гарагт мөн ерөнхийлөгчийн ордонд Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркостой уулзжээ. Тэрээр АНУ Филиппиний талд зогсож байгааг хэлээд, чадах бүхнээрээ туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Харин тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаасаа хойш АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр ч удаа уулзсан Маркос улс орныхоо ирээдүйг АНУ-гүйгээр төсөөлж чадахгүй гэдгээ дахин мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Филиппин, #хамтын ажиллагаа,