Орос улс түрэмгийллийн нэг жилийн ойг тохиолдуулж хоёрдугаар сарын 24-нд томоохон довтолгоо эхлүүлж болзошгүй гэж Украины эрх баригчид анхааруулаад байгаа.

Тэгвэл Украины зүүн хэсэгт орших Луганск мужийн захирагч Сергей Гайдай Орос улс тус муж руу их хэмжээний зэвсэг, тоног төхөөрөмж тээвэрлэж байгааг мэдэгджээ.

Украины арми хавар сөрөг довтолгоо хийхээр төлөвлөж байгаа ч барууны амласан пуужин болон байлдааны танкнуудыг хүлээсэн байдалтай байна. Зарим шинжээчид барууны зэвсэг байлдааны талбарт хүргэгдэхэд хэдэн сар шаардагдана гэж үзэж байна.

Гайдай “Тэд өмнө нь зогсоо зайгүй их буугаар бууддаг байсан бол одоо урьдынхаасаа өөр байгаа. Тэд нөөцөө хэмнэж, бүрэн хэмжээний довтолгоонд бэлдэж байна. Нөөцөө бүрдүүлэхэд 10 хоног шаардагдах байх. Харин хоёрдугаар сарын 15-аас хойш хэзээ ч довтолгоогоо эхлүүлж болзошгүй” гэж Украины телевизэд ярьжээ.

Гэсэн ч Оросын хүчин зүүн фронт дагуу Украины олон арван байрлалд дайралтаа үргэлжлүүлсээр байгааг Украины арми даваа гарагт мэдэгдэв. Цэргийн стратегийг хариуцдаг Украины Жанжин штабын мэдэгдсэнээр Оросууд Бахмут орчмын 20 орчим хот, тосгонд цохилт өгчээ.

Орос улс шинээр дайчлагдсан хэдэн зуун мянган цэргээ жижиг бүлгүүдэд хувааж, Украины хамгаалалтын шугамын дагуу байршуулж байгаа ба энэ нь Украиныг цэргийн хүчээ тараан байршуулахад хүргээд байна.

Украины Батлан хамгаалах яам мөн Орос улс шинээр дайчлагдсан цэргүүдээ тус улсын зүүн болон өмнөд хэсэгт голчлон байрлуулж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгджээ.

Түүнчлэн Украины батлан хамгаалахын шинжээч Александр Коваленко Орос зүүн Луганск муж, Донецк муж, Запорожье муж эсвэл Мариуполь боомт хотоос довтолгоогоо эхлүүлж болзошгүй гэж таамаглаж байна.

“Донецк мужид, тэр дундаа Бахмут, Авдиевка орчимд байдал илүү ноцтой байна. Оросууд тэнд өөрийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл, шүхэрт цэргүүдээ нэмэгдүүлж магадгүй” гэж Коваленко Украины “NV” радиод ярьжээ.

Хэдэн сарын турш ширүүн тулаан өрнөсний эцэст “Вагнер”-ын хөлсний цэргүүдэд эзлэгдсэн Бахмут хотод мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросын арми танк, миномёт, их буугаар галлах бэлтгэл сургуулилалт хийсэн болохыг Украины тал даваа гарагийн орой мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Донбасс, #Донецк, #Луганск, #ОРос, #Украины дайн,