Оросын арми Украин руу түрэмгийлснээсээ хойш танкнуудынхаа бараг 40 хувийг алдсан гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) тооцоолжээ.

Тус хүрээлэнгийн тайланд дурдсанаар Оросын армийн танкны нөөц дайны өмнө 2,927 байснаас 1,800 болж, 38%-иар буурсан бол 2013 онд анх удаа армид нийлүүлсэн “T-72B3” танк зэрэг зарим тодорхой төрлийн танк нь илүү их хэмжээгээр хорогдсон байна.

Судалгааны төвийн дарга Жон Чипман хэлэхдээ Оросууд хэт өөдрөг үзэлтэй байсан ч дайны эхэн үед, ялангуяа Киев рүү хийсэн үр дүнгүй довтолгоонд их хэмжээний танк, хуягт машинуудаа алдсан гэж тайлбарлав.

Мөн Вухледар хотын төлөөх ширүүн тулалдаанд олон арван танк Украины их бууны дайралтад өртөж үгүй болсон гэж тооцоолжээ.

Үйлдвэрлэл удаашралтай байгаа учраас Москва хүйтэн дайны үеийн хуучин танкнуудаа дахин ашиглахаас өөр аргагүйд хүрэх болно гэж тайланд өгүүлсэн байна. Тэдний тооцоолсноор Оросын агуулахуудад 5,000 орчим хуучин танк хадгалагдаж байж магадгүй гэв.

Харин Украины хувьд дайны өмнө 858 танктай байсан бол 953 болж нэмэгдсэн гэж тооцоолжээ.

Тулалдааны үеэр Оросоос 500 орчим танк олзолж авсан нь алдагдлаа хэсэгчлэн нөхөхөд тусалсан бөгөөд Польш, Чех болон бусад холбоотнуудаас Зөвлөлтийн үеийн танк их хэмжээгээр нийлүүлсэн явдал нь Украины нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн гэв.

Гэсэн ч Украины нөөц Оросынхоос хоёр дахин бага хэвээр байна.

Ойрын хоёр сарын хугацаанд Киев баруунаас танк болон хуягт машинууд хүлээн авах бөгөөд хангалттай хэмжээний сум, сэлбэг хэрэгсэлтэй тохиолдолд энэ нь Украинд тактикийн давуу тал өгч магадгүй гэж дайны шинжээч Бен Барри үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

#зэвсгийн нөөц, #ОРос, #танк, #УКраин,