Даваа гарагт Цагаан ордон бүх агентлагуудадаа холбооны төхөөрөмж, системээс “TikTok” аппликейшнийг устгаж, хандах боломжгүй болгох 30 хоногийн хугацаа өгчээ.

Цагаан ордноос гаргасан удирдамжид дурдсанаар “TikTok”-ийг зөвхөн үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах, аюулгүй байдлын судалгааны зорилгоор ашиглах боломжтой ч тухай бүрт нь агентлагийн удирдлагаас зөвшөөрөл авах ёстой байна.

Энэхүү хориг нь АНУ-ын хэрэглэгчийн баазын тодорхой хэсэгт нөлөөлөх ч хувийн болон компанийн эзэмшлийн төхөөрөмж дээр “TikTok”-ийг ашигладаг 100 сая гаруй америкчуудад нөлөөлөхгүй.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Конгресс холбооны ажилтнуудыг засгийн газрын эзэмшлийн төхөөрөмж дээр “TikTok” аппликейшнийг ашиглахыг хориглох талаар санал хураалт явуулж дэмжсэн бөгөөд Жо Байдены засаг захиргаанд удирдамж гаргах 60 хоногийн хугацаа өгөөд байсан юм.

Конгресс дахь санал хураалтаас өмнө Цагаан ордон, Батлан хамгаалах яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Төрийн департамент зэрэг засгийн газрын олон агентлагууд “TikTok”-т аль хэдийн хориг тавиад байв.

Өнөөдөр мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо “TikTok” болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аливаа программ хангамжийг улсын хэмжээнд хориглох эрхийг Ерөнхийлөгч Жо Байденд олгох тухай хуулийн төсөлд санал хураах гэж байна.

Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” нь аппликейшнийг тагнуулын зорилгоор ашигладаг гэх мэдээллийг үгүйсгэдэг.

Гэвч мэдээллийн аюулгүй байдлын үүднээс авч хэрэгжүүлж буй уг арга хэмжээг Канад, Европын холбоо, Тайвань болон АНУ-ын мужуудын талаас илүү хувь нь хэрэгжүүлээд байна.

Канадын хувьд “TikTok”-ийг хувийн нууц, аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэн засгийн газрын төхөөрөмжөөс хандахыг хориглож байгаагаа өчигдөр зарласан бол Европын холбооны бодлого боловсруулдаг хоёр том байгууллага өнгөрсөн долоо хоногт кибер аюулгүй байдлын үүднээс ажилтнуудадаа “TikTok”-ийг ашиглахыг хориглосон байна.

Эх сурвалж: Reuters

#TikTok, #АНУ, #ХЯтад,