Өдөрт ердөө 11 минут дунд зэргийн эрчимтэй дасгал хийх нь хорт хавдар, зүрх судасны өвчин, зуурдаар нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг Их Британид Кембрижийн их сургуулийн явуулсан томоохон судалгаагаар тогтоожээ.
Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр дунд зэргийн эрчимтэй 150-300 минутын дасгал хийх эсвэл долоо хоногт 75-150 минут эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
Харин Кембрижийн судалгааны баг дасгалын ашиг тусын талаарх өмнөх олон зуун судалгааг шинжилж үзээд долоо хоногт 75 минут дасгал хийснээр зүрх судасны өвчлөлийн 20 тохиолдол тутмын нэг, хорт хавдрын 30 орчим тохиолдол тутмын нэгээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Энэ нь өдөрт 11 минуттай тэнцэх бөгөөд судалгааг ахалсан Доктор Сорен Браж энэ хугацаанд дугуй унах, хурдан алхах, явган аялал хийх, бүжиглэх эсвэл теннис тоглох зэрэг зүрх ачаалдаг боловч амьсгал давчдуулдаггүй дасгал хийхийг зөвлөжээ.
Өдөр бүр ийм хэмжээний хөдөлгөөн хийх нь зүрхний өвчин, цус харвалт үүсэх эрсдэлийг 17%, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 7% бууруулахад хангалттай болохыг судалгааны үр дүн харуулсан байна.
Учир нь тогтмол дасгал хөдөлгөөн нь биеийн өөх, цусны даралтыг бууруулж, биеийн тамир тэнхээ, нойр, зүрхний эрүүл мэндийг удаан хугацаанд дэмждэг аж.
Түүнчлэн тогтмол дасгал хийх нь толгой хүзүү, ходоод, цус багадалт, цусны хорт хавдар гэх мэт зарим хорт хавдрын хувьд өндөр үр дүн үзүүлдэг бол уушги, элэг, умайн салст бүрхэвч, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын хувьд бага үр дүн үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Кембрижийн их сургуулийн судалгааны баг дасгалын ашиг тусын талаарх 100 орчим томоохон хэмжээний судалгаа, эрдэмтдээр үнэлгээ хийлгэсэн 200 орчим нийтлэлийг дахин судалсан бөгөөд судалгаагаа Британийн Спортын Анагаах Ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Хэрэв хүн бүр мэргэжилтнүүдийн санал болгож буйгаар долоо хоногт дор хаяж 150 минут дасгал хийвэл зуурдаар нас барах зургаан тохиолдол тутмын нэгээс нь урьдчилан сэргийлэх боломжтой болохыг судлаачид тооцоолжээ.
Эрдэмтэд дасгал хийх хугацааг нэмэгдүүлэхийн тулд машины хэрэглээгээ багасгаж, оронд алхах, дугуй унах, эсвэл хүүхэд, ач зээ нартайгаа идэвхтэй тоглохыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC

#дасгал хөдөлгөөн, #Кембрижийн их сургууль, #судалгаа, #эрүүл мэнд,