“Aukus”-ын гэрээг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг эсэргүүцэх зорилгоор АНУ, Их Британи, Австрали улс 2021 онд анх байгуулж байв.

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар уг гэрээний талаар хэлэлцэж, дараа нь хамтарсан мэдэгдлийн үеэр дараагийн үеийн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны флот бий болгох төлөвлөгөөнийхөө талаар нарийн ширийн зүйлийг танилцууллаа.

Байден Калифорнийн Сан Диего хотод болсон хамтарсан мэдэгдлийн үеэр гэрээнд заагдсан шумбагчууд нь цөмийн зэвсэггүй байх бөгөөд Австралийн цөмийн зэвсэггүй байх амлалтад аюул учруулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Хэлэлцээрийн дагуу Австралийн Хатан хааны Тэнгисийн цэргийн флотын цэргүүд энэ жилээс эхлэн АНУ, Их Британид шумбагч онгоц ашиглахад шаардлагатай ур чадварыг эзэмших гэнэ.

2027 оноос эхлэн АНУ, Их Британи улс баруун Австралийн Перт дэх “RAN” баазад цөөн тооны цөмийн шумбагч онгоц байрлуулах боловч Австрали улс 2030-аад оны эхээр АНУ-аас Виржиниа ангиллын гурван шумбагч онгоц худалдаж авахаар болсон байна. Нэмж хоёр шумбагч авч магадгүй.

Үүний дараа, Их Британи болон Австралийн тэнгисийн цэргийн хүчинд зориулан “SSN-AUKUS” хэмээх цоо шинэ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц зохион бүтээхээр төлөвлөсөн байна.

Шумбагчийг Британийн загвараар Их Британи, Австралид угсрах боловч гурван улсын технологийг ашиглана.

Австралийн батлан хамгаалах салбарын нэгэн албан тушаалтны хэлснээр уг төсөлд 2055 он гэхэд 245 тэрбум ам.доллар зарцуулах аж.

Их Британи анхны "SSN-AUKUS" шумбагч онгоцоо 2030-аад оны сүүлээр, Австрали 2040-өөд оны эхээр анхны шумбагч онгоцоо хүлээн авах болно гэж Британийн мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Aukus, #Австрали, #АНУ, #Их Британи, #цөмийн шумбагч,