Хар тэнгист унасан АНУ-ын “MQ-9 Reaper” нисгэгчгүй онгоцны үлдэгдлийг хайна гэдгээ Орос лхагва гарагт мэдэгдэв.

Оросын тийрэлтэт онгоцтой мөргөлдсөний улмаас нисгэгчгүй онгоц нь усанд унасан гэж АНУ мэдэгдсэн ч Москва эдгээр мэдэгдлийг няцаасан.

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев тус улсын телевизэд Москва онгоцыг олохоор оролдож байгааг баталжээ.

Тэрээр “Нисгэгчгүй онгоцыг олж чадах эсэхийг би мэдэхгүй, гэхдээ оролдож үзэх л хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Мөн тэрээр Хар тэнгист АНУ-ын нисгэгчгүй онгоц нислэг үйлдэж байгаа нь дайнд шууд оролцсон гэдгийг “баталж байна” гэж мэдэгдэв.

Вашингтоны өндөр албан тушаалтан Жон Кирби АНУ мөн нисгэгчгүй онгоцыг хайж байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ онгоцны үлдэгдлийг Орос түрүүлж олсон ч “тагнуулын мэдээллийг ашиглах боломж бага” гэдгийг онцолжээ.

Түүнчлэн Америкийн цэргийн дээд генерал Марк Милли унасан нисгэгчгүй онгоцонд үнэ цэнтэй мэдээлэл байхгүй гэдгийг баталгаажуулахын тулд арга хэмжээ авсан болохыг баталсан байна.

Мөн тэрээр нисгэгчгүй онгоцыг олоход хэцүү байх болно гэж хэлээд, осол болсон хэсгийн ус 1,200-1,500 метрийн гүн болохыг тэмдэглэв.

Нисгэгчгүй онгоц сүйрсний маргааш АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ярилцсан байна.

Энэ үеэр Шойгу дээрх үйл явдлыг “Оросын ашиг сонирхлын эсрэг тагнуулын үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой” гэж буруутгасан болохыг Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Мөн Крымийн эргийн ойролцоо АНУ-ын нисгэгчгүй онгоц нислэг үйлдэж байгааг “өдөөн хатгасан үйлдэл” гэж нэрлэсэн байна.

Харин Остин олон улсын хууль тогтоомжоор зөвшөөрсөн газарт АНУ нислэгээ үргэлжлүүлнэ гэдгийг уламжилжээ.

Эх сурвалж: BBC

#MQ-9 Reaper, #АНУ, #нисгэгчгүй онгоц, #ОРос,