Мягмар гарагт Хар тэнгисийн дээгүүр нислэг үйлдэж байгаад осолдсон “MQ-9 Reaper” нисгэгчгүй онгоцны Оросын сөнөөгч онгоцтой мөргөх үеийн дүрс бичлэгийг АНУ-ын Батлан хамгаалах яам дэлгэжээ.
Бичлэгт Оросын “Су-27” сөнөөгч онгоц АНУ-ын “MQ-9” нисгэгчгүй онгоцонд ойртож, түлш асгаж байгаа нь харагдах бөгөөд АНУ-ын албаны хүмүүс үүнийг нисгэгчгүй онгоцыг зориуд гэмтээх оролдлого гэж үзэж байна.
Орос улс өмнө нь АНУ-ын нисгэгчгүй онгоц транспондероо унтраасан байсан, мөн дээрээс нь түлш асгаагүй, онгоц өөрөө “огцом маневр” хийснийхээ дараа осолдсон гэж мэдэгдэж байв.
Харин Пентагон өөрийн мэдэгдлийг батлахын тулд ослын үеийн бичлэгийг дэлгэх шийдвэр гаргасан байна.
Нисгэгчгүй онгоцны их биеийн доор суурилуулсан камерын бичлэгээс үзвэл Оросын “СУ-27” сөнөөгч “MQ-9”-тэй хоёр удаа маш ойрхон зөрсөн бөгөөд ойртож ирээд, түлшээ сулласан нь тодорхой харагдана.
Эхний удаад камерын линз бохирдож байгаа бол хоёр дахь удаад нисгэгчгүй онгоцонд өмнөхөөсөө илүү ойртоход камерын дүрс тасалдаж, дүрс эргээд хэвийн болоход онгоцны арын сэнс мурийсан байгааг харж болохоор байна.
Өмнө нь Орос улс АНУ-ын нисгэгчгүй онгоцыг нутаг дэвсгэрт нь ойртсон хэмээн буруутгасан ч дүрс бичлэгт зөвхөн далай, тэнгэр, үүл зэрэг харагдана.
Тухайн үед АНУ нисгэгчгүй онгоцыг олон улсын агаарын орон зайд ердийн нислэг үйлдэж байсан гэж тайлбарлаж байв.
Эх сурвалж: BBC

#MQ-9 Reaper, #АНУ, #ОРос, #Су-27,