Оросын Ерөнхийлөгч Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа НАТО Владимир Путинийг шүүмжилжээ.
Ням гарагт НАТО-ийн төлөөлөгч Оана Лунгеску “Оросын цөмийн зэвсгийн тухай мэдэгдэл нь аюултай бөгөөд хариуцлагагүй” гэж мэдэгдсэн байна.
Путиний төлөвлөгөө нь Украины дайн эхэлснээс хойших түүний хийсэн хамгийн тодорхой цөмийн мэдэгдэл байсан бөгөөд үүний хариуд Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг уриалсан билээ.
Лунгеску цааш нь “НАТО сонор сэрэмжтэй байгаа бөгөөд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Одоогоор Оросын цөмийн бодлогод ямар нэг өөрчлөлт ажиглагдаагүй” гэж мэдэгджээ.
Бямба гарагт хийсэн тайлбартаа Путин энэ алхмыг АНУ Европт зэвсгээ байршуулж байгаатай адилтгасан ч Орос цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай амлалтаа зөрчихгүй гэдгийг онцолсон байна.
Харин НАТО Оросын ерөнхийлөгчийн цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай амлалт болон АНУ цөмийн зэвсгээ хилийн чанадад байршуулсан тухай тайлбарыг үнэнд нийцэхгүй гэж залруулсан байна.
Лунгеску мэдэгдэлдээ “Оросын тал НАТО-г цөмийн зэвсгээ хуваалцаж байгаа тухай дурдсан нь төөрөгдөл юм. НАТО-ийн холбоотнууд олон улсын өмнө өгсөн амлалтдаа бүрэн хүндэтгэлтэй ханддаг. Харин Орос улс зэвсгийг хянах амлалтаа байнга зөрчиж ирсэн” гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн аюулгүй байдлын дээд зөвлөх Олексий Данилов Оросын төлөвлөгөө нь Москвагийн барьцаанд байгаа Беларусь улсыг тогтворгүй болгоно гэж мэдэгдэв.
Энэ хооронд, Литва улс Оросын төлөвлөгөөний хариуд Москва болон Минскийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг НҮБ-д уриална гэдгээ мэдэгдсэн байна.
Ням гарагт Зеленскийн өөр нэг ахлах зөвлөх Михайло Подоляк “Twitter” хуудсаараа дамжуулан Путиний төлөвлөгөөний талаар “Тэр ялагдахаас айж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний хийж чадах цорын ганц зүйл бол тактикийн зэвсгээр айлгах явдал юм” гэж мэдэгджээ.
Европын холбоо мөн Оросын энэ алхмыг буруушааж, тус улсын гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Беларусийг нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байршуулахгүй байхыг уриалаад, цаашид хориг арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Гэсэн ч Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн шинжээчид цөмийн дайныг даамжруулах эрсдэл “маш бага хэвээр байна” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Владимир Путин, #Нато, #тактикийн цөмийн зэвсэг,