COVID-19

Бахрейн “Johnson&Johnson” вакциныг ашиглахыг зөвшөөрлөө

“Johnson&Johnson” компанийн гарган авсан коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциныг яаралтай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс Бахрейн болов. Тус улсын мэргэжилтнүүд вакцины талаарх материалууд, хоёр шатны туршилтын үр дүнгийн талаар судалсны дүнд ийнхүү бүртгэн авчээ.

Энэхүү вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж үзсэн тул өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст хийх нь зүйтэй гэж тус улсын мэргэжилтнүүд онцолж буй. Түүнээс гадна Бахрейн ОХУ-ын “Спутник V” вакциныг зөвшөөрсөн 24 дэх орон болоод байна.

Тус улсад коронавирусийн халдвар авсан 119 858 мянган тохиолдол бүртгэгдэж, 437 хүн нас бараад буй. Гэхдээ тэд хүн амынхаа 17 хувийг дархлаажуулалтад  хамруулаад байгаа бөгөөд тус улсад амьдардаг гадаад иргэдэд үнэ төлбөргүй вакцин хийж байгаа юм.

Ташрамд, “Johnson & Johnson” компани энэ оны сүүлч гэхэд нэг тэрбум тунг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: Newsru

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet