Оросын мөрдөн байцаагчид Санкт-Петербург хотын кафед болсон дэлбэрэлттэй холбоотой байж болзошгүй үндэслэлээр 26 настай Дарья Трепова гэх эмэгтэйг саатуулжээ.

Ням гарагт болсон дэлбэрэлтэд Оросын Украин дахь дайныг дэмжигч, цэргийн блоггер Владлен Татарский ам үрэгдсэн билээ.

Дэлбэрэлт болохын өмнөхөн Татарскийд баримал гардуулсан бөгөөд уг баримал дотор тэсрэх төхөөрөмж нуусан байж магадгүй гэсэн таамгийг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Уг дэлбэрэлтийн улмаас 32 хүн шархадсан.

Оросын эрх баригчид уг халдлагын гол сэжигтнээр Треповаг нэрлэсэн бөгөөд түүнийг өмнө нь дайны эсрэг жагсаалын үеэр баривчилж байсныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Украин дахь Оросын дайныг тууштай дэмждэг байсан Татарский нь Оросын төрийн албан тушаалтан ч биш, цэргийн офицер ч биш байв. Гэхдээ тэрээр “Telegram”-д хагас сая гаруй дагагчтай, нөлөө бүхий блоггер байсан юм. Мөн гэмт хэргийн бүртгэлтэй нэгэн байжээ.

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу бүрэн хэмжээгээр довтолсноос хойш Кремлийн суртал ухуулгыг түгээн дэлгэрүүлэхэд харьцангуй өндөр үүрэг гүйцэтгэж байсан, дайныг дэмжигч цэргийн блоггеруудын нэг юм.

Татарский нь мөн дайны талбар дахь бүтэлгүйтлийнх нь төлөө цэрэг армийн удирдлагууд, тэр ч байтугай Ерөнхийлөгч Владимир Путинийг хүртэл шүүмжилсэн хүмүүсийн нэг.

Татарскийг хөнөөсөн хэргийн ард хэн байгаа нь тодорхойгүй байгаа ч Орост уг хэргийг дайныг тууштай дэмжигч, Оросын хэт үндсэрхэг үзэлтний охин Дарья Дугинагийн хэрэгтэй адилтгаж байна.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк дэлбэрэлтийг Оросын "дотоод улс төрийн тэмцэл" гэж тодорхойлоод, "Аалзнууд нэг нэгнээ саван дотроо идэж байна" гэж "Twitter" хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC

#Владлен Татарский, #Дарья Трепова, #ОРос, #Санкт-Петербург,