Мягмар гарагт Финланд улс НАТО-д албан ёсоор элсэх гэж байгаатай холбогдуулан Орос улс баруун болон баруун хойд бүс нутагт дахь цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхээр төлөвлөж байгааг Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Грушко мэдэгджээ.
Өнгөрсөн жил Орос Украин руу түрэмгийлсний дараа Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж байв. Унгар, Турк улсын эсэргүүцэлтэй тулгарсны эцэст өнөөдөр Финланд улс нь ийнхүү эвслийн албан ёсны гишүүн болох гэж байна. Тус улс нь Оростой 1,300 километрээр хиллэдэг бөгөөд Атлантын далай дамнасан эвслийн гишүүн болсноор НАТО-ийн Оростой хиллэдэг хилийн зурвас бараг хоёр дахин нэмэгдэх юм.
Өнгөрсөн жил Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Орос улс “хангалттай хариу арга хэмжээ” авч байгаа бөгөөд баруун цэргийн тойрогтоо 12 анги, дивиз байгуулна гэж мэдэгдсэн.
Харин Грушко төрийн өмчит “РИА” агентлагт “Бид баруун болон баруун хойд чиглэлд цэргийн чадавхаа бэхжүүлэх болно. Финландад НАТО-ийн бусад гишүүн орнуудын хүч, нөөцийг байршуулсан тохиолдолд бид Оросын цэргийн аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд нэмэлт арга хэмжээ авна” гэж даваа гарагт ярьжээ.
Эх сурвалж: Reuters