Лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргасан Оросын хүүхдийн эрхийн элч видео холбоосоор оролцож, үг хэлсэн байна. Энэ үеэр АНУ, Их Британи, Албани, Мальта улсын төлөөлөгчид танхимыг орхин гарчээ.

Тодруулбал, Оросын зохион байгуулсан “Мөргөлдөөний бүсээс хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх” тухай асуудлаарх албан бус уулзалтыг Их Британи, АНУ интернэтээр дамжуулахыг хориглосон байна.

Мөн Оросын комиссар Мария Львова-Беловаг үг хэлэх үед дипломатууд хэлэлцүүлэг болж буй НҮБ-ын хурлын танхимаас гарчээ.

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд сэтгүүлчдэд хандан Львова-Беловад “олон улсын индэр дээр гарч худал мэдээлэл тараах, Украинд болж буй аймшигт үйлдлүүдээ хамгаалах эрх байхгүй” гэж үзсэн үүднээс дамжуулалтыг эсэргүүцэж, Британитай нэгдэн танхимаас гарсан гэж мэдэгдсэн байна

Өнгөрсөн сард Олон улсын эрүүгийн шүүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Львова-Белова нарыг 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргаж, Украины нутаг дэвсгэрээс Орос руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан.

Харин Орос улс Олон улсын эрүүгийн шүүхийн гэрээнд гарын үсэг зураагүй тул дээрх тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Москва олон мянган украин хүүхдүүдийг Орос руу шилжүүлсэн явдлаа дайны бүсэд орхигдсон хүүхдүүд болон өнчин хүүхдүүдийг хамгаалах хүмүүнлэгийн кампанит ажил гэж танилцуулдаг.

Львова-Беловагийн хэлснээр 2022 оны хоёрдугаар сараас хойш Украины таван сая орчим иргэн, түүний дотор 700 мянган хүүхэд Орос руу шилжсэн байна.

Тэдгээрийн 2,000 орчим нь өнчин эсвэл асран хамгаалагчтай байсан бөгөөд тэдний 1,300 орчим нь Украин руу буцсан бол одоо 400 нь Оросын асрамжийн газарт, 358 хүүхэд Оросын асрагч гэр бүлүүдтэй амьдарч байна.

Их Британийн дипломатч Асима Гази-Бойлон Львова-Беловаг үг хэлж дууссаны дараа танхимд буцаж ирэхдээ “Орос улс эдгээр хүүхдүүдийг хамгаалсан гэж мэдэгддэг. Гэвч энэ нь Украины өвөрмөц байдал, төрт ёсыг устгахад чиглэсэн тооцоотой бодлого юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#нүб, #ОРос, #Мария Львова-Белова,