Ням гарагт Гүржийн засгийн газрыг эсэргүүцсэн олон мянган хүн парламентын ордны гадна жагсжээ.
Жагсаалыг Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг шоронд хорьсныг эсэргүүцэж буй сөрөг хүчин зохион байгуулсан байна.
2004-2013 оны хооронд ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Саакашвили эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жилийн хорих ял эдэлж байгаа ч олон улсын хүний эрхийн байгууллагууд үүнийг улс төрийн зорилготой хэмээн буруушаадаг.
Сөрөг хүчин мөн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг Оросын эрхшээлд орж, улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хорьж, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг тагласнаараа ардчиллаас ухарсан гэж буруутгаж байгаа аж.
Өнгөрсөн сард засгийн газар гаднаас санхүүжилт авдаг аливаа төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “гадаад агент”-аар бүртгэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олон нийтийг хамарсан эсэргүүцлийн дараа татгалзахад хүрсэн юм.
Эсэргүүцэгчид уг хуулийн төслийг 2012 онд батлагдсан Оросын гадаад агентын тухай хуулиас хуулбарласан гэж үзээд, үүнийг авторитаризм руу чиглэсэн алхам гэж нэрлэж байв. Тухайн үед эсэргүүцэгчдийг дарахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хэрэглэсэн байдаг.
Ням гарагт нийслэл Тбилиси дэх парламентын ордны гадаа жагсагчид Гүрж, Украин болон Европын холбооны далбааг намируулж, “Европын ирээдүйн төлөө” гэсэн бичигтэй асар том туг барьсан байжээ.
Гүржийн ард түмний дийлэнх нь ЕХ-нд элсэхийг дэмждэг. Засгийн газар нь ч эвсэлд элсэх хүсэл эрмэлзэлдээ тууштай хэвээр байгаа гэж мэдэгдээд байгаа ч эсэргүүцэгчид засгийн газрын үйл ажиллагааг ЕХ-ны гишүүн болох магадлалд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.
2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсноос хойш Гүрж улс Украин, Молдавын хамт ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргаж байв. Өнгөрсөн зургадугаар сард ЕХ Украин, Молдавт нэр дэвшигчийн статус олгосон ч Гүржийг улс төр, шүүхийн хэд хэдэн шинэчлэл хийхийг шаардсан юм.
Саакашвилигийн үүсгэн байгуулсан “Үндэсний нэгдсэн хөдөлгөөний нам”-ын дарга Леван Хабейшвили жагсаалын үеэр “улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх”, мөн Брюсселийн санал болгосон шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхийг засгийн газраас шаардсан байна.
Саакашвилигийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон Гиорги Маргвелашвили мөн цугласан олонд хандан “Гүржийн засгийн газар Москвагийн хяналтад орсон бөгөөд бидний үүрэг бол эх орноо Оросын төөрөгдлөөс аврах явдал юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Гүрж, #ОРос, #Михаил Саакашвили, #Үндэсний нэгдсэн хөдөлгөөний нам,