Энэ оны дундуур Энэтхэг улс дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлж, Хятадаас 2.9 саяар олон хүн амтай болно гэж НҮБ тооцоолжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн (UNFPA) “2023 оны дэлхийн хүн ам зүйн тайлан”-д өгүүлснээр энэ оны дунд үе гэхэд Энэтхэгийн хүн ам 1.4286 тэрбумд хүрэх бол Хятадынх 1.4257 тэрбум болно гэв.
Харин АНУ (340 сая) нь дэлхийд хүн амын тоогоороо гуравт бичигдсэн хэвээр байх аж.
Хүн ам зүйн мэргэжилтнүүд НҮБ-ын өнгөрсөн жилийн тайланд тулгуурлан Энэтхэгийг энэ сард Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж таамаглаж байна. Харин тус байгууллагын хамгийн сүүлийн тайланд Энэтхэг улс хэзээ хүн амын тоогоор нэгдүгээрт бичигдэх талаар тодорхой хугацаа заагаагүй байна.
НҮБ-ын албаны хүмүүс Энэтхэг, Хятадаас ирж буй мэдээлэл тодорхой бус байгаа учраас огноог тодорхой заах боломжгүй байгааг мэдэгдэв. Тухайлбал, Энэтхэг улс хамгийн сүүлд 2011 онд хүн амын тооллого явуулсан, дараагийн тооллого 2021 онд болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор байгаа аж.
Хэдийгээр Энэтхэг, Хятад улс дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүүг (8.045 тэрбум) бүрдүүлэх боловч эдгээр улсуудын хүн амын өсөлт асар ихээр удааширч байгааг НҮБ тайландаа тэмдэглэжээ. Ялангуяа Хятадын хүн амын өсөлт Энэтхэгийнхээс илүү хурдтай удааширч байгаа гэв.
Өнгөрсөн жил Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурсан бөгөөд мэргэжилтнүүд энэ хандлагыг цаашид ч мөн үргэлжилнэ гэж таамаглаж байна.
Энэтхэгийн хувьд хүн амын жилийн өсөлт 2011 оноос хойш дунджаар 1.2% байгаа бол үүнээс өмнөх 10 жилийн хугацаанд 1.7% байжээ.
Эх сурвалж: Reuters