Өнгөрсөн есдүгээр сард усан доорх дэлбэрэлтүүдийн улмаас Оросоос Европ руу хий дамжуулдаг “Хойд урсгал” хоёр хоолой ажиллагаагүй болсон юм.

Тэгвэл дэлбэрэлт болохын өмнөхөн “Хойд урсгал” хийн хоолойн ойролцоох газарт усан доор ажиллагаа явуулах боломжтой Оросын хөлөг онгоцнууд байсан болохыг Оросын тэнгисийн флотын радио холбоог чагнасны үр дүнд олж мэдсэн байна.

Дэлбэрэлтийн голомттой ойролцоох улс орнууд тус тусдаа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор эдгээр улсууд дэлбэрэлтийг осол гэхээс илүүтэй хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.

Өнгөрсөн сард Данийн “DR”, Норвегийн “NRK”, Шведийн “SVT”, Финландын “Yle” телевизүүд хамтарсан “Путиний сүүдрийн дайн” цуврал нэвтрүүлгээрээ Оросын хөлөг онгоцнууд Хойд тэнгис, тэр дундаа Их Британийн эрэг орчмын бүс дэх салхин цахилгаан станцуудын талаар мэдээлэл цуглуулж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл уг нэвтрүүлгийн сүүлийн ангид “Хойд урсгал” хийн хоолойд дэлбэрэлт болохын өмнөх Оросын хөлөг онгоцны сэжигтэй хөдөлгөөний талаар онцолжээ.

Оросын хөлөг онгоц дохио дамжуулагчаа унтраасан байсан ч нэвтрүүлгийн баг Британийн тэнгисийн цэргийн тагнуулд ажиллаж байсан хүний тусламжтайгаар 2022 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд Оросын тэнгисийн цэргийн бааз руу илгээсэн радио холбоог чагнасны үр дүнд тэдний хөдөлгөөнийг тодорхойлж чадсан байна.

Ингээд эдгээр хөлөг онгоцнууд дэлбэрэлт болсон газрын ойролцоо хэдэн цаг, нэг тохиолдолд бараг бүтэн өдрийн турш байсан гэдгийг тогтоожээ.

Оросын хоёр хөлөг онгоц зургадугаар сард тус бүсээр зорчсон бол гурав дахь хөлөг онгоц болох Тэнгисийн цэргийн чиргүүл “SB-123” нь есдүгээр сард дэлбэрэлт болохоос ердөө таван өдрийн өмнө тус бүсэд очиж, олон цагаар тэнд байсан байна.

Нэвтрүүлгийн баг хөлөг онгоцны хөдөлгөөнийг хиймэл дагуулаас авсан зургуудаар баталгаажуулжээ. Үүний зэрэгцээ, Германы өөр мэдээллийн хэрэгслүүд есдүгээр сарын 21-22-нд тус бүсэд Оросын хөлөг онгоцнууд байсан гэдгийг мэдээлсэн байна.

Хөлөг онгоцнууд нь шумбагч онгоцыг дэмжих, аврах ажиллагаанд ашиглах боломжтой бөгөөд далайн ёроолд ажиллагаа явуулах чадвартай байжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Данийн арми дэлбэрэлтээс дөрөв хоногийн өмнө мини шумбагч онгоц тээвэрлэх боломжтой Оросын тэнгисийн цэргийн “SS-750” хөлөг онгоц бүс нутагт байсныг зургаар баталгаажуулснаа мэдэгдсэн.

Эдгээр баримтууд нь Оросын хөлөг онгоцнууд бүс нутагт юу хийснийг, эсвэл дэлбэрэлтийг Оросын тал үйлдсэн эсэхийг нотлохгүй боловч ямар ажиллагаа явуулж байсан бэ гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Хийн хоолой, #Хойд урсгал,