Оросын Батлан хамгаалахын сайд Украины сөрөг довтолгооны өмнө пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг төрийн өмчит компанид даалгажээ.

Мягмар гарагт Сергей Шойгу цэргийн дээд дарга нартай уулзахдаа төрийн өмчит Тактикийн пуужингийн корпорац гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж байгааг хэлсэн байна.

Гэхдээ “Яг одоо хамгийн богино хугацаанд өндөр нарийвчлалтай зэвсгийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж мэдэгджээ.

Цэргийн шинжээчид Украины эсрэг пуужин харвах давтамж нь холдож, цар хүрээ нь багасаж байгаа энэ үед Оросын өндөр нарийвчлалтай сумны нөөц багассан эсэхийг тодорхойлохыг оролдож байна.

Лхагва гарагт Дайн судлалын хүрээлэн Шойгугийн үйлдвэрлэлийн талаар хэлсэн үгийг иш татаад, цэргүүдээ хангалттай хэмжээний зэвсгээр хангаж чадахгүй байна гэсэн таамгийг няцаах, мөн Украины сөрөг довтолгоо хүлээгдэж байгаа энэ үед илүү идэвхтэй ажиллаж байгаагаа харуулах зорилготой алхам байж магадгүй гэж мэдэгдэв.

Өчигдөр Их Британийн Батлан хамгаалах яам мөн "Ложистикийн асуудал нь Украин дахь Оросын кампанит ажилд хүндрэл учруулсан хэвээр байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн “Оросын талд довтолгоонд амжилтад хүрэх хангалттай зэвсэг байхгүй” гээд, “Орос улс батлан хамгаалах салбараа дайчлахад чухал ач холбогдол өгсөөр байгаа ч дайны үеийн шаардлагыг хангаж чадахгүй байна” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera

#ОРос, #Сергей Шойгу, #Украины дайн,