Хүний оюун ухаан гайхамшигтай. Гэхдээ зөв ашиглахгүй бол гай гамшигтай.

Нэг хүн бүс нутгийн чанартай тактик хийж байснаа бусад улс орнуудаас янз бүрийн байдлаар дарамт үзүүлж, шахаанд оруулангуут шаралхсандаа цөмийн зэвсгээр дэлхийг сүрдүүлэх маягийн юм хийж.

Яривал зүгээр дэлхийн түүх ярьчих гээд байна, төвөг цаашаа, танин мэдэхүйн ойлголт өгөх үүднээс сөргөлдөгч талуудын аль нэгнийх нь талд оролгүйгээр нейтрал байр сууринаас цөмийн зэвсэг гэдэг юмыг нь хамгийн энгийнээр тайлбарлая.

Анх америкчууд Манхэттэн төслийн хүрээнд халуун цөмийн урвалын судалгаа хийж анхны бөмбөгийг 1945 оны 7 сарын 16-нд амжилттай туршсан ба улмаар 8 сарын 6-нд Хирошиама, 9-нд Нагасаки хотыг бөмбөгдсөнөөр Япон улс дайнд үг дуугүй бууж өгч байлаа.

Ингээд дэлхийн бүх улс сандарч, Сталин академич Курчатовыг дуудан цөмийн бөмбөг бүтээх, Сергей Королевт тэрхүү бүтээгдэх цөмийн бөмбөгийг нь тээвэрлэн тив алгасан цохилт өгөх баллистик пуужин зохион бүтээх үүрэг өгчээ. Оросын эрдэмтэд 15 жил хийх ажлыг 4 жилд багтааж 1949 онд цөмийн бөмбөгтэй болсон. Бөмбөгөө хүргэх пуужинтай ч болсон. Дагаад арай чадалтай, бяртай хэдэн улсууд бас хийсэн байх.

Өдгөө дэлхий дээр цөмийн зэвсэгтэй 20 шахам улс орон байдаг бөгөөд бүгд л эх орноо батлан хамгаалах зорилгоор хөгжүүлсэн гэх. 1945 оноос хойш хүн төрөлхтөн цөмийн зэвсэг хэрэглээгүй.

Одоо цөмийн зэвсэг хэрэглэвэл юу болох вэ?

1. Асар хүчтэй дэлбэрэлтээс үүдэн газар хөдлөлтүүд, цунами, галт уулын дэлбэрэлтүүд зэрэг хамгийн их хөнөөлтэй байгалийн гамшгууд нэг дор тохионо. Бөмбөгний хүчин чадлаас шалтгаалан цунами нь 100м өндөртэй давалгаа ирнэ.

Энэ нь далайн эргийн хотууд, арлууд ус доор бүрэн орно гэсэн үг.

2. Дэлбэрэлт, тэсрэлтээс агаарт цацагдсан халуун хайлмал чулуулгууд асар их хэмжээний түймэр дагуулж, агаар мандалд цацагдсан олон тэрбум тонн хөө, тортог, тоос шороо дэлхийг нилд нь бүрхэж, эргэж газар буулгүй агаар мандалдаа байх учраас нарны гэрэл тусах боломжгүй хэдэн жил болно. (Ер нь бол 2-3 жил орчим)

Энэ үзэгдлийг цөмийн өвөл гэж нэрлэдэг. Цөмийн өвөл болоход нарны гэрэл тусахгүй учраас ямар ч ургамал, ногоо ургахгүй, агаарын температур буурч эрс хүйтэрдэг.

Ингээд ургамал ногоо байхгүй бол ургамлын идэшт амьтад, бүх төрлийн шавьжнууд амьдрах аргагүй, тэгэхээр газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуй, ан агнуур баяртай. Ер нь дэлхий дээрх амьдрал баяртай.

Хүн үүссэнээс хойш дэлхий дээр ийм гамшиг тохиож байгаагүй бөгөөд гагцхүү 66 сая жилийн өмнө нэг аварга том солир ирж дэлхийг мөргөсөн ганц тохиолдлыг бид мэднэ. Уг солирын мөргөлт нь дэлхийн ургамал, амьтны төрөл зүйлийн 75 хувь мөхөөсөн. /Тэр дундаа үлэг гүрвэлүүдийг/ Энэхүү уур амьсгал, байгаль орчин, усан мандал ба дэлхийн гадаргын (нийт шим мандлын) асар том өөрчлөлтийг монгол хэлээр галав юүлэх (лат. armageddon) гэх бөгөөд тэрхүү солирын мөргөлт нь галав юүлэх шалтгаан болж байсан байна.

3. Ийм аймаар гамшигт үзэгдлээс аврагдах цорын ганц арга бол газар доорх хоргодох байр бөгөөд бид лав тийм байр байдаг эсэхийг ч мэдэхгүй, байсан ч нэг их олон хүн хоргодож амжихгүй л болов уу. /Ус, агаар, хүнсний 2-3 жилийн нөөц хэрэгтэй/

4. Соёлт хүн төрөлхтөн иймэрхүү соёл иргэншлийг нь мөхөөх зүйлийг хүсэхгүй нь ойлгомжтой бөгөөд тэргүүлэх зэргийн том эрдэмтэд нь "Хүүе, цөмийн пуужин харвавал ганц тэд нар биш, бид бүгдээрээ хамтдаа үхнэ шүү, тиймээс энийгээ больё оо" гэж төр засагтаа хэлж, үглэж, дуулж, жагсаж янз бүр болсны эцэст сөргөлдөгч талуудын удирдагч нар уулзалдаж хүйтэн дайныг зогсоож байж.

5. Гэхдээ баас хатавч өмхийгөө тавихгүй гэж, нөгөөдүүл чинь дэлхийгээ сөнөөх хэмжээнд биш ч арай жижгийг нь, нэг хотыг, нэг арлыг үгүй хийх хэмжээнийхийг бол байлгаад байх сонирхолтой байгаа аж. Ямар нэг аргаар цөмийн дэлбэрэлтэд өртөж шууд нүд аньдаггүй юмаа гэхэд цацрагийн хордлогоор найдвартай явна. Бөмбөг дэлбэрсэн газрын ойр орчимд барагцаагаар 1000 орчим жил цацраг идэвх нь өндөр байх нигууртай. Гэхдээ энэ нь мэдээж бөмбөгнийхөө орц, найрлага, хүчин чадлаас хамаарна л даа.

Цацрагийн багахан хордлого нь үхүүлдэггүй юмаа гэхэд нь тухайн бодгалийн бүтцийг өөрчлөх чадвартай л даа, ёстой л нөгөө генийн буруу хөгжилтэй амьд биетүүд үүснэ шүү дээ.

Ийм зүйлсийг хүсэх юм биш ээ. Дайн үзээгүй, үхэл хагацлын зовлон үзээгүй, өлсөж үзээгүй, өвдөж үзээгүй, давилуун хүмүүс орчлонгийн хаана ч л байдаг юм, зовлонг нь мэдэхгүй болохоор том том дуугараад л. Ганц кноп дарчихгүй юм байх даа, Харвачихаасай энэ тэр гээд л. Муухай ш дээ, тийм юм хэрэггүй.

Даян дэлхий энх тайван байг ээ!

via Tsengel RB

#Цөмийн зэвсэг гэж юу вэ,