Хятадад хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх баригчид биеийн тамирын хичээлийг хоёрдогч бус үндсэн хичээл болгон сургалтын хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр Боловсролын яам “хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол зэрэг спортын тодорхой төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах”-ыг, мөн биеийн тамирын багш нарт “хятад хэл, математик, англи хэл зэрэг хичээлийн багш нартай адил” хүндлэл үзүүлэхийг бага, дунд сургуулиудад үүрэг болгосон байна.
“Эдгээр арга хэмжээ нь бие бялдрын чийрэгжилтийг ерөнхий эрдэмтэй уялдуулан сурагчдыг ирээдүйд бэлтгэх, мөн сайн төлөвшүүлэх зорилготой илүү цогц боловсролын хөтөлбөрт чиглэсэн өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг юм” гэж яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Нэгдүгээр сард Хятадын эрх баригчид 2035 он гэхэд “хүчирхэг боловсролтой үндэстэн” байгуулах үндэсний төлөвлөгөөг баталсан бөгөөд уг бодлогодоо бага, дунд сургуулийн сурагчдыг өдөрт дор хаяж хоёр цаг дасгал хөдөлгөөн хийлгэх, ойрын хараа болон таргалалтын түвшинг үр дүнтэй хянах шаардлагыг тусгасан юм.
2022 оны байдлаар тус улсын хэмжээнд 120,000 орчим биеийн тамирын багш дутагдалтай байжээ. Тэгвэл шинэ арга хэмжээний хүрээнд тэтгэвэрт гарсан цэргийн ахмад дайчид болон тамирчдыг ажилд авах үйл явцыг дэмжихээр төлөвлөсөн байна.
Мөн биеийн тамирын багш нар бусад хичээлийн багш нартай ижил хэмжээний цалин авахаас гадна хичээлийн дараах спортын арга хэмжээ зохион байгуулж, спортын баг дасгалжуулсан тохиолдолд урамшуулал олгож байхаар зохицуулалт хийх гэнэ.
Цар тахлын хөл хорио тогтоосон 2019 оноос хойш өсвөр үеийнхний дунд таргалалт хурдацтай нэмэгдсэн бол ирэх 10-12 жилийн хугацаанд эдийн засгийн удаашрал, бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж хүн амын дунд таргалалт илүү ихээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.
Хятадад таргалалттай хөвгүүдийн эзлэх хувь 1990 онд 1.3% байсан бол 2022 онд 15.2%, охидын таргалалт 1990 онд 0.6% байснаас 2022 онд 7.7% болж өссөн байна.
Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр таргалалт нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон бөгөөд тус улсын нас баралт, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлт хүчин зүйлийн зургаадугаарт бичигдэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#ТАРГАЛАЛТ, #ХЯтад, #биеийн тамирын хичээл,