Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн материал үйлдвэрлэлийн бааз болон цөмийн зэвсгийн хүрээлэнд зочлох үеэрээ цөмийн хүчээ бэхжүүлэхийг уриалсан болохыг “KCNA” лхагва гарагт мэдээлэв.

Ким зэвсгийн чанартай цөмийн материал үйлдвэрлэх үйл явц болон цаашдын төлөвлөгөөтэй нь танилцахдаа эрдэмтэд болон бусад ажилчдыг өнгөрсөн жил “гайхамшигтай амжилт”, “үйлдвэрлэлийн гайхалтай үр дүнд” хүрсэнд баяр хүргэж, сайшаасан байна.

Тэрээр үргэлжлүүлэн энэ онд зэвсгийн чанартай цөмийн материал үйлдвэрлэх, тус улсын цөмийн хүчийг бэхжүүлэх чиглэлд цаашид улам их амжилт гаргахыг уриалжээ.

Энэ жил бол цөмийн зэвсгээ бэхжүүлэх хүчин чармайлтын хувьд чухал ач холбогдолтой үе бөгөөд цөмийн хөгжлийг цаашид ахиулахад шаардагдах зорилтуудыг зайлшгүй биелүүлэх шаардлагатай мөч юмгэж хэлсэн байна. 

Цааш нь “хамгийн харгис дайсагнагч орнууд”-тай удаан хугацааны турш сөргөлдсөний улмаас манай улс “дэлхийн аюулгүй байдлын хамгийн тогтворгүй нөхцөл байдалтай тулгараад байнагэж анхааруулжээ.

Пхеньян нь Вашингтон болон түүний холбоотнуудын заналхийллээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг гэж тайлбарлаж ирсэн.

Шинжээчдийн тооцоолж байгаагаар Хойд Солонгос 90 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуу бүтээхэд хангалттай задрах материал үйлдвэрлэсэн байж магадгүй байна.

Сөүлийн Үндэсний тагнуулын алба Умардын сүүлийн үеийн туршилтуудыг зарим талаараа “АНУ-д саатуулах чадвараа харуулж, Трампын анхаарлыг татах зорилготой” гэж үзэж байгаа.

Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Кимтэй дээд хэмжээний уулзалт хийж, хувийн харилцаагаа гайхуулж байсан Трамп өнгөрсөн долоо хоногт “түүнтэй дахин холбоо тогтооно” гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #цөмийн зэвсгийн үйлдвэрлэл,

0 / 1000