“Microsoft” компани TikTok-ийг худалдаж авахаар ярилцаж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэв.

Түүний хэлснээр АНУ-ын өөр хэд хэдэн компани “TikTok”-ийг маш ихээр сонирхож байгаа бөгөөд тендерт оролцож магадгүй байгаа аж. 

Трамп болон Ерөнхийлөгч асан Жо Байден нар олон жилийн турш “TikTok”-ийн толгой компани болох ByteDance-ийг үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахыг шаардсаар ирсэн.

Гэсэн ч Трамп өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргаанаас гаргасан “TikTok”-ийн эсрэг хоригийн хэрэгжих хугацааг 75 хоногоор хойшлуулах захирамжид гарын үсэг зурсан юм.

Үүний дараа тэрээр TikTok”-ийн талаар хэд хэдэн компанитай ярилцаж байгаагаа хэлээд, сарын дотор уг аппликэйшний ирээдүй шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа мэдэгдсэн. 

Одоогоор “Microsoft” компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өмнө нь тэрбумтан Фрэнк Маккорт, Канадын бизнесмен, хөрөнгө оруулагч Кевин О'Лири нар “TikTok”-ийг худалдаж авахаар сонирхож байгаа гэсэн мэдээлэл гарч байсан.

Дэлхийн хамгийн том YouTuber Жимми Доналдсон буюу MrBeast ч бас тус аппийг сонирхож байгаагаа илэрхийлээд байгаа.

Эх сурвалж: BBC

#TikTok, #АНУ, #Доналд Трамп, #Microsoft,

0 / 1000