Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ \2025.01.09\ тус аймгийн Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын удирдлагууд Говьсүмбэр аймгийн Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай хоёр автомашин хүлээлгэн өглөө.
Ингэснээр тус аймгийн хэмжээнд гарах гамшиг, ослын дуудлагаар болон болзошгүй эрсдэлтэй нөхцөлд алслагдсан сум, орон нутагт хүрэлцэн очих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 2024 онд 56 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

#говьсүмбэр аймаг, #УОК-ын дарга С.Амарсайхан,