Өмнөд Солонгосын Пусан хотын Гимхэ нисэх онгоцны буудалд онгоц шатаж, онгоцонд байсан 176 хүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн тухай албаныхан мэдэгдлээ.

Мягмар гарагийн орой 22:26 орчимд Хонконгийн чиглэлд хөөрөхөөр бэлэн болоод байсан “Air Busan” компанийн “Airbus A321” загварын онгоцны сүүл хэсэгт гал гарсан байна.

Дотор нь байсан 169 зорчигч, нисэх багийн долоон гишүүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн ч хийлдэг гулсуураар буух явцдаа дөрвөн хүн бэртэл авчээ.

Гал сөнөөгчид найман минутын дараа ослын газарт ирсэн бөгөөд 23:31 цагт галыг бүрэн унтрааж дууссан байна.

Одоогоор албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

“Air Busan” бол хямд үнэтэй агаарын тээврийн компани бөгөөд толгой компани нь “Asiana Airlines” юм.

Энэ осол нь “Jeju Air” компанийн нисэх онгоц баруун өмнөд хэсэгт байрлах Муан нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, 179 хүн амиа алдсан Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт болсон хамгийн том агаарын гамшгаас сар хүрэхгүй хугацааны дараа тохиож байна. Уг ослоос ердөө хоёр хүн л амьд үлдсэн юм. 

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Пусан, #Air Busan,

0 / 1000