Оросын төрийн өмчит “RT”, “Sputnik” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой “YouTube” сувгуудыг Их Британи болон Европ даяар хаажээ.
“Google Europe” “Twitter”-т нийтэлсэн мэдэгдэлдээ “Украинд үргэлжилж буй дайны улмаас бид Европ даяар “RT” болон “Sputnik”-тэй холбоотой “YouTube” сувгуудыг нэн даруй хаана. Манай системийн өөрчлөлт бүрэн ажиллаж эхлэхэд цаг хугацаа шаардагдана. Манай баг шуурхай арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлыг байнга хянаж байна” гэжээ.
Уг платформ өмнө нь “RT” болон Оросын бусад сувгуудын сурталчилгаанаас мөнгө олох боломжийг хязгаарласан юм.
Эх сурвалж: The Guardian

#RT, #Sputnik, #YouTube, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,