Запорожье хотод байрладаг Европын хамгийн том атомын цахилгаан станцад гал гарсан тухай тус үйлдвэрийн ажилчид болон ойролцоох Энерходар хотын захирагч мэдэгдэв.

“Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцын барилгыг дайсан тасралтгүй буудсаны үр дүнд Запорожьегийн атомын цахилгаан станц шатаж байна” гэж Энерходар хотын дарга Дмитрий Орлов орон нутгийн цагаар 01:30 цагийн (Одоо Украинд 04:00 болж байна) үед өөрийн “Telegram” сувгаараа мэдэгдээд дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж тодорхойлов.

Орлов богино хэмжээний дүрс бичлэг хийж, Оросын цэргүүдийг станцыг буудахаа даруй зогсоохыг уриалжээ.

Албаны хүн өмнө нь Украины цэргүүд хотын захад Оросын цэргүүдтэй тулалдаж байгаа бөгөөд Оросын цэргийн цуваа цөмийн станц руу чиглэн явж байна гэж мэдээлсэн. Үүнээс хойш пүрэв гарагийн орой хүчтэй буун дуу, пуужин харвах чимээ сонсогдсон байна.

Тус үйлдвэрийн нэгэн ажилтан Оросын цэргүүд цөмийн байгууламж руу гал нээж байгаа тухай “Telegram”-даа нийтэлсэн байна. Тэрээр “Анхаар! ОХУ-ын техникээр Запорожье АЦС руу буудаж байна. Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцад цөмийн аюул заналхийлж байна. Запорожье АЦС руу хүнд техникээр буудахаа зогсоохыг шаардаж байна!” гэж бичжээ.

Украины Гадаад хэргийн сайд Запорожье атомын цахилгаан станцад гал гарсан тухай мэдээллийг баталж, дэлбэрэлт нь сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулсан байна. Орон нутгийн цагаар 2:30 цагийн үед “Twitter” хуудсандаа Дмитрий Кулеба “Оросууд галаа нэн даруй зогсоож, гал сөнөөгчдийг орохыг зөвшөөрч, аюулгүйн бүс байгуулах ёстой!” гэж жиргэжээ.

Орон нутгийн цагаар 02:30 цагийн байдлаар гал сөнөөгчид гал гарсан газарт хүрч чадахгүй байсан бөгөөд Оросын цэргүүд цохилт өгсний улмаас гал түймэр гарсан гэж ажилтан мэдэгдэв.

Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ) Запорожьегийн атомын цахилгаан станцыг буудсан тухай асуудлаар Украины эрх баригчидтай холбоотой байгаагаа мэдэгдлээ. Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси Энерходарт хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг уриалж, цөмийн цахилгаан станцын ойролцоо хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалав.

Үйлдвэрийн дотор яг хаана түймэр гарсан болон одоогоор учирсан хохирол тодорхойгүй хэвээр байна.

Харвардын их сургуулийн “Belfer” төвийн атомыг удирдах төслийн Украины мэргэжилтэн Мариана Буджерин атомын цахилгаан станцын хамгийн эмзэг хэсэг нь цахилгаан, усан хангамж гэж хэлэв. Эдгээр хэсгүүдэд хүнд гэмтэл гарсан бол станц дэлбэрэх аюултайг онцолжээ.

Днепр мөрний эрэг дээрх тус хот нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Атомын цахилгаан станци, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,