ДЭЛХИЙН МЭДЭЭ

Этна галт уул дэлбэрлээ

Европын хамгийн өндөр, идэвхтэй галт уул Этна дэлбэрч байгааг Италийн галт уул судлал, геофизикийн үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Сицил дэх энэхүү галт уулын оройгоос халуун лаав, үнс цацагдаж, агаарт нэг км шахам бараан үүл сунан тогтсон байна.

Уулын зүүн өмнөд талд дэлбэрэлт болж буй бөгөөд халуун лаавын урсгал далайн түвшнээс дээш 2000 метр иртлээ доошлон урссан аж. Дэлбэрэлт хэдийгээр тийм хүчтэй биш ч ойр орчмын тосгон суурин руу жижиг чулуу, үнс, тоосонцор бууж ирж байгаа бөгөөд  үүнтэй холбоотойгоор тус бүсэд агаарын тээврийг зогсоогоод байна.

Ташрамд, 2017 оны гуравдугаар сард Этна уул дэлбэрсний улмаас 10 хүн гэмтэж бэртсэн юм.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet