Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын нэмэлт цэрэг, цэргийн техникийг Европ руу илгээх тушаал өгсөн гэж батлан хамгаалахын өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгдэв.

Остин “Орос Украины эсрэг дахин түрэмгийлсэнтэй холбогдуулан одоогийн байлдааны нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх”, мөн НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх зорилгоор 500 орчим цэргийг Польш, Румын, Герман руу илгээхийг тушаасан гэж албаны хүн сэтгүүлчдэд мэдэгдэв.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргээ Украин руу оруулахгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд албаны хүн үүнийг дахин баталгаажуулав.

Мөн шинээр цэрэг байршуулах ажиллагааны хүрээнд “KC-135” түлш цэнэглэх онгоцыг Грек рүү илгээхээр болжээ. Гэхдээ хэдэн онгоц илгээх, хаанаас ирэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна Польш, Румын улсуудад агаарын дэмжлэг үзүүлэх ажиллагааны төвийг байгуулж, зэр зэвсгийн корпус, техник үйлчилгээний корпусыг ложистикийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Герман руу илгээнэ гэж албаны хүн хэлэв.

Одоогоор АНУ-ын арми Европт ээлжийн болон байнгын 100,000 орчим албан хаагчаа байрлуулаад байна.

Эх сурвалж: The Hill

#онцолсон, #АНУ дахин 500 цэргээ Европ руу илгээв, #Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, #Дайн, #ОРос, #Орос Улс, #ОХУ, #УКраин,