Польш, Чех, Словенийн ерөнхий сайд нар Украины ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай хэлэлцээр хийхээр Киев рүү галт тэргээр явж байна.
Тэд Европын холбооны төлөөлөгчийн хувиар явж байгаа бөгөөд Украинд үзүүлэх тодорхой дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулна гэж Польшийн Ерөнхий сайдын тамгын газрын дарга Михал Дворчик мэдэгдэв.
Энэ айлчлалыг саяхан Версаль хотод болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр төлөвлөсөн гэж Дворчик нэмж хэлэв.
Тэдний суусан галт тэрэг аль хэдийн Польш-Украины хилийг давж Киевийг чиглэн хөдөлсөн байна.
НАТО дайнд оролцохгүй ч Оросын довтолгоог эсэргүүцэхэд Украинд чадах бүхнээрээ тусална гэж Дворчик дахин мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Дайн, #ОРос, #ОХУ, #Польш, #УКраин, #Чех,