Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Бид эх, хүүхдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.

Томуу, томуу төст өвчний халдвар ихсэж байна. Жилд 52 долоо хоног байдаг үүнээс 25 долоон хоногт томуу, томуу төст өвчний халдвар эрчимтэй байдаг. Жилд дунджаар 120-130 мянган хүүхэд өвддөг. Эдгээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.

Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа.

Зургаан аймагт томуугийн халдвар идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Хөл хорио авснаар үр дүнд хүрч болно. Тухайн орон нутагт хүүхдийн өвчлөл өсвөл аймгийн захиргаа хөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан.

Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококкын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг" гэсэн юм.

#томуу болон томуу төст өвчлөл, #эмя, #Эрүүл мэндийн сайд С.Энхболд,