Мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжилж байгаа гэж мэдэгджээ.

Тэрээр ажиллагааг “хэдхэн хоног” үргэлжилнэ гэж хэн ч хүлээгээгүй гэдгийг онцолсон байна.

Песков цаашлаад Украинд явуулж буй ажиллагааны зорилго хараахан биелээгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн Киев Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нь Оросын хувьд маш тодорхой байсан. Гэхдээ Орос Украиныг Донбассын эсрэг цохилт өгөхгүй гэж найдаж байсан бөгөөд Москва “Нормандын формат”-ын хэлэлцээрт ахиц дэвшил гарахыг хүлээж байсан гэжээ.

“Үүний дараа Украин Донбассын эсрэг довтлох гэж байгаа нь бидний хувьд, манай цэргийн мэргэжилтнүүдийн хувьд ч тодорхой болсон” гэж хэлээд, тэр үед Украин ойролцоогоор 120,000 цэргээ цуглуулсан байсан гэж мэдэгдэв.

“Бидний санааг зовоож буй асуудлыг дэлхий нийт сонсож, ойлгох нь Ерөнхийлөгч Путиний зорилго байсан. Бид хэдэн арван жилийн турш Европ, АНУ, дэлхий дахинд санаа зовнилоо илэрхийлэхийг хичээсэн ч хэн ч биднийг сонсоогүй" гэжээ.

“Иймд оройтохоос нь өмнө Оросын хилийн ойролцоо бий болсон Оросын эсрэг тэмцэгчдээс ангижрах тусгай цэргийн ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан” гэж Украин руу довтолсон шалтгааныг тайлбарласан байна.

Ярилцлагын үеэр түүнээс ямар нөхцөлд Москва цөмийн зэвсэг ашиглах шийдвэр гаргах вэ гэж асуухад Оросын “оршин тогтнол”-д заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой гэж хариулсан байна.

Эх сурвалж: CNN, Tass

#Кремль, #ОХУ, #УКраин, #Украины дайн,