Ерөнхийлөгч Жо Байден Орос Украин руу түрэмгийлсэн асуудлаар Европын удирдагчидтай хэлэлцээр хийхээр лхагва гарагт Брюссель руу хөдөлжээ. Тэрээр Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд Оросын парламентын гишүүд багтсан байна.

Байден Брюссельд НАТО болон Европын удирдагчидтай хэлэлцээр хийж, Варшавт айлчлан Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай зөвлөлдөх юм.

Байден Оросын парламент, Думын гишүүдэд хориг арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд хориг арга хэмжээг пүрэв гарагт зарлах төлөвтэй байна.

“Wall Street Journal”-ын мэдээлснээр Байден Думын 300 гишүүнд хориг арга хэмжээ авч магадгүй гэв.

Мягмар гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хэлснээр Байден пүрэв гарагт НАТО-гийн яаралтай дээд хэмжээний уулзалтад оролцож, "Их 7"-ын удирдагчидтай уулзаж, Европын зөвлөлийн хуралдаанд үг хэлнэ гэсэн юм.

Байден Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас гадна Украинд үзүүлэх цэргийн тусламжийн дараагийн үе шатыг хэлэлцэж, мөн АНУ-ын холбоотнуудтай хамтран Оросын эсрэг одоогийн хориг арга хэмжээг чангатгана гэж Салливан хэлэв.

Польшид хийх айлчлалынхаа үеэр Байден АНУ-ын цэргүүд дээр зочилж, эх орноосоо дүрвэсэн Украинчуудад туслах хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцсон мэргэжилтнүүдтэй уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

#Америк Улс, #АНУ, #европ, #ОРос, #Орос Улс, #ОХУ,