ДЭЛХИЙН МЭДЭЭ

“United Airlines” нисдэг такси худалдан авна

Америкийн агаарын тээврийн “United Airlines” компани Калифорнийн “Archer” компаниас нисдэг 200 такси худалдан авахаар төлөвлөж байна. Тэд энэхүү тээврийн хэрэгслээр хотоос нисэх онгоцны буудал руу зорчигчдыг тээвэрлэхээр зорьж буй аж.

Ойрын таван жилийн хугацаанд нисдэг таксийг хэрэглээнд нэвтрүүлж, тээвэрт ашиглана гэж компанийнхан үзэж буй. Үүний тулд тэд  орон нутгийн агаарын тээврийн “Mesa Airlines” компанитай хамтран “Archer” стартапын компанид нисдэг таксины төслийг хөгжүүлэхэд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа юм.

“Archer” компани АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас тусгай зөвшөөрөл авах бөгөөд үүнийхээ дараа буюу  2023 оноос нисдэг таксийг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Нисдэг такси 95 км хүртэлх зайг туулах, цагт 240 км хүртэлх хурдлах чадвартай, мөн агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хий нь автомашинаас хоёр дахин бага гэж зохион бүтээгчид мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet