Хойд Солонгос “асар хүчтэй цохилт өгөх чадвараа” үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв.
Тэрээр пүрэв гарагт болсон Хойд Солонгосын хамгийн том тив алгасагч баллистик пуужин (ICBM)-ийн туршилтад хувь нэмрээ оруулсан албаны хүмүүс, эрдэмтэд, техникчид, ажилчидтай уулзсан бөгөөд энэ үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
“Зөвхөн цохилт өгөх асар их чадвар, хэнд ч дийлдэшгүй цэргийн хүчээр зэвсэглэсэн цагт л дайн гарахаас сэргийлж, улс орны аюулгүй байдлыг баталгаажуулж, империалистуудын бүх заналхийлэл, сүрдүүлгийг тэвчиж, хяналтандаа байлгаж чадна” гэж Ким хэлсэн байна.
Түүнчлэн пүрэв гарагт туршилтыг биечлэн хянаж байхдаа Ким шинэ “ICBM” нь АНУ-ын цэргийн аливаа алхмыг зогсооход туслах болно гэж хэлжээ. 1950-1953 оны Солонгосын дайн энхийн гэрээ бус эвлэрэх гэрээгээр өндөрлөсний дараа АНУ нь Хойдтой техникийн хувьд дайтсан хэвээр байгаа юм.
Вашингтон Пхеньяныг бууж өгөх эсвэл АНУ дахь объектуудад цохилт өгөх боломжтой цөмийн зэвсэг болон “ICBM”-үүдээ багасгахыг шаарддаг бол Ким хамгаалах хүчээ “юугаар ч солихгүй, юугаар ч худалдах боломжгүй” бөгөөд хатуу ширүүн сорилт, бэрхшээлийг үл харгалзан өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тогтвортой байх болно гэж хэлжээ.
Мөн Ким тус улсын цөмийн хүчний талаар дурдахдаа “Хойд Солонгос илүү төгс, илүү хүчирхэг стратегийн хүчээ үргэлжлүүлэн бүтээн байгуулна” гэж хэлсэн байна.
“ICBM”-ийн туршилттай холбоотойгоор баасан гарагт АНУ “аюултай өдөөн хатгалга улам бүр нэмэгдсээр байгаа” тул НҮБ-ыг Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ чангатгахыг ятгана гэж мэдэгдсэн бол Хятад, Орос улсууд эсэргүүцэж, эсрэгээрээ хориг арга хэмжээг зөөлрүүлэх хэрэгтэй гэж маргажээ.
Өнгөрсөн пүрэв гарагт “Hwason-17” пуужингийн туршилт зохион байгуулсныг Хойд Солонгос баталсан бөгөөд Япон болон Өмнөд Солонгосын мэдээллээр уг пуужин нь Хойд Солонгосын өмнөх бүх туршилтаас илүү өндөрт, илүү удаан хугацаанд ниссэн байна.
Эх сурвалж: Reuters

#бнасау,