Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр болж байна. Энэ чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэлснийг МҮОХ-ноос мэдээлэв. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна.

Хорооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнийг нэг нь буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татлаа. Ингэснээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөөр болж байна.

Чуулганаар өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно.

#Олимпын хороо, #Х.Баттулга,