Сенегалын нийслэл Дакар хотноо болж буй залуучуудын зуны спортын IV наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Монголын тамирчин Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Дакар-2026” наадамд оролцож буй Монголын багийн медалийн салхийг хагалав.

“Мон-Алтиус” ахлах сургууль, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин, Дорнод аймгийн “Талын хүчтэн” дэвжээний бөх Т.Төгсхүслэн тус жинд нийт 10 тамирчинтай өрсөлджээ.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Замби улсын Элиша Зимбаг нэмэлт цагт ялсан байна. Харин хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт харамсалтайгаар ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг ялснаар шагналын тавцанд гарлаа.

Т.Төгсхүслэн 2025 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2026 онд алтан медаль хүртэж байсан бөгөөд ирээдүйтэй залуу жүдочдын нэг юм.

Монголын тамирчид залуучуудын олимпын жүдо бөхийн төрлөөс өмнө 2010 онд Сингапурт болсон анхдугаар наадмаас О.Дөлгөөн холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байв. Мөн 2018 оны Буэнос-Айресын наадмаас Г.Тэмүүжин эрэгтэйчүүдийн 55 кг, Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Т.Төгсхүслэн ийнхүү залуучуудын олимпын наадмаас медаль хүртсэн Монголын дөрөв дэх жүдоч боллоо.

Энэ удаагийн жүдо бөхийн тэмцээнд 93 орны 94 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд өрсөлдөж байгаа бөгөөд нэг улсаас нэг л жүдоч оролцож буйгаараа онцлог юм.

#онцолсон, #Т.Төгсхүслэн,