Хиймэл дагуулын зургууд Оросын мэдэгдэлтэй зөрчилдөж байна

Буча хотын гудамжнаас олон тооны энгийн иргэдийн цогцос олдсон бөгөөд Украин үүнд Оросын цэргүүдийг буруутгаж байна.

Харин Оросын Батлан хамгаалах яам, арми нь Буча хотоос гарсны дараа Украины цэргүүд өдөөн хатгах зорилгоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг гудамжинд байрлуулсан хэмээн буруутгалыг няцаасан.

Тэгвэл хиймэл дагуулаас авсан зургууд Оросын мэдэгдлийг худал болохыг баталлаа.

Тодруулбал гуравдугаар сарын дундуур авсан хиймэл дагуулын зургууд дээрх цогцоснуудын байрлал дөрөвдүгээр сарын эхээр нийтлэгдсэн гар утасны зургуудтай таарч байгаа бөгөөд аллага Оросын цэргүүд хотоос гарахаас өмнө болсон гэдгийг нотолж байгаа юм.

Украины арми Оросын цэргүүдийг гуравдугаар сарын 31-ний үүрээр явсан гэж мэдэгдэж байгаа бол Оросын тал цэргүүд гуравдугаар сарын 30-нд хотоос гарсан гэж мэдэгдсэн.

Эдгээр хиймэл дагуулын зургуудад “New York Times” сонин дүн шинжилгээ хийсэн байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам Оросын цэргүүд Буча хотыг эзэлсэн байх хугацаанд “нэг ч орон нутгийн оршин суугч ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй” гэж мэдэгдэж байгаа.

Гэхдээ энэ мэдэгдэл нь олон тооны оршин суугчдын мэдүүлэгтэй зөрчилдсөөр байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

#Буча, #Бучагийн аллага, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,