Оросын гадаад валютын нөөцийн 60 гаруй хувь нь хориг арга хэмжээний улмаас царцсан боловч энэ нь хангалтгүй гэж Их Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Лиз Трасс хэлэв.
Тэрээр Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засгийг “Зөвлөлтийн үе рүү” буцаан түлхэж байна гэж хэлээд Оросын 604 тэрбум долларын гадаад валютын нөөцөөс 350 тэрбум долларыг царцаасан гэж мэдэгджээ.
Киевийн ойролцоох Буча хотын гудамжнаас энгийн иргэдийн цогцоснууд олдсоны дараа тэрээр Оросыг буруутгаж, “Их-7“-ийн орнуудыг хориг арга хэмжээгээ улам сайжруулахыг уриалав. Энэ долоо хоногт “Их-7“ болон НАТО-ийн уулзалтууд болох юм.
Түүний шаардаж буй арга хэмжээнд Оросын хөлөг онгоцуудыг тус улсаас гарахыг хориглох, Оросын банкнуудад хатуу арга хэмжээ авах, алтны худалдаа гэх зэрэг дайныг санхүүжүүлдэг салбаруудыг онилох, Оросын газрын тос, байгалийн хийн импортыг зогсоох хуваарийг тохиролцох зэрэг багтаж байна.
Трасс дайныг зогсоох цорын ганц арга зам бол Оросын Ерөнхийлөгч Путин Украинд ялагдах явдал бөгөөд хориг арга хэмжээгээ эрчимжүүлж, Украинд өөрийгөө хамгаалахад нь тусалж зэвсгээр хангах зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Тэрээр “Хэдийгээр Оросын цэргүүд Киев рүү хийсэн анхны довтолгоондоо ялагдсан ч тэдний зорилго, амбиц өөрчлөгдөөгүй” гэж хэлэв.
Энэ долоо хоногт Европын холбоо болон АНУ Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бөгөөд Европын холбооны элчин сайд нар хориг арга хэмжээний талаар лхагва гарагт хэлэлцэх гэж байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын эсрэг хориг арга хэмжээний тав дахь багцыг танилцуулсан ба үүнд нүүрсний импортыг хориглох зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Түүний хэлснээр шинэ хориг Орост жилд дөрвөн тэрбумын алдагдал дагуулна гэв.
Эх сурвалж: BBC