Украины түрэмгийлэл 44 дэх өдрөө үргэлжилж байгаа энэ үед Орос улс “их хэмжээний цэргийн хохирол амссан” гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Британийн “Sky News” сувагт ярилцлага өгөхдөө ийн хэлжээ.

Украин Оросын цэргүүдийг Буча хотод энгийн иргэдийн амийг хөнөөж, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгасны дараа пүрэв гарагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэрт хүрсэн билээ.

Песков энэ талаар ярихдаа Оросын цэргүүд Буча хотод харгислал үйлдсэн гэх Украины буруутгалыг няцааж, “бид хуурамч, худал хуурмагийн өдрүүдэд амьдарч байна” гэж хэлжээ. Тэрээр тус хотод алагдсан энгийн иргэдийн зургийг тавилттай, ор үндэсгүй гэж мэдэгдэв.

Ярилцлагын үеэр Песков ихээхэн хохирол амссан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь анхаарал татаж байна. Учир нь гуравдугаар сарын 25-нд Оросын Батлан ​​хамгаалах яам Оросын 1351 цэрэг дайнд амь үрэгдсэн гэж мэдээлсэн бол Украин Оросын 19,000 орчим цэрэг амиа алдсан гэж мэдэгдсэн.

Орос болон Украины мэдээлсэн хохирлын талаарх тоо хол зөрүүтэй байгаа бөгөөд Орос хохирлын тоог бууруулж, харин Украин сэтгэл санааг өргөх зорилгоор тоог хөөрөгдсөн байж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна. Харин барууны удирдагчид дайнд Оросын 7000-15000 цэрэг амь үрэгдсэн гэж үзэж байгаа.

2000 оноос хойш Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа Песков Орос улс дайныг зогсоох арга замыг хайж байгаа гэж мэдэгджээ.

Тэрээр “Манай арми энэ ажиллагааг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байгаа. Ойрын өдрүүдэд, ойрын ирээдүйд ажиллагаа зорилгодоо хүрнэ эсвэл Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээрээр дуусна хэмээн найдаж байна” гэж хэлсэн байна.

Мөн энэ үеэр, Ерөнхий сайд Михаил Мишустин Оросын парламент, Төрийн Думд үг хэлэхдээ өргөн хүрээтэй хориг арга хэмжээний үр дүнд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад байгааг хүлээн зөвшөөрөв.

“Оросын хувьд одоогийн нөхцөл байдлыг сүүлийн гучин жилийн хамгийн хэцүү үе гэж нэрлэж болох нь дамжиггүй. Хүйтэн дайны хамгийн хар бараан үед ч ийм хориг арга хэмжээ авч байгаагүй” гэжээ.

Гэвч барууны хориг арга хэмжээний нөлөө хязгаарлагдмал байгаа бөгөөд “эдийн засгийн амин сүнс болох санхүүгийн систем тэсэж үлдсэн” гэж Мишустин мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#ОХУ, #Украины дайн, #Украйн,