Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 53.1 хувийн ирцтэй хуралдлаа.

Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ч.Анар, Б.Мөнхсоёл, Б.Уянга, Р.Батболд, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Батнайрамдал, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, М.Мандхай, Г.Уянгахишиг, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар хүрэлцэн ирж, оролцов.

Байнгын хороо гурван асуудал хэлэлцэхээр товлосныг хуралдаан даргалагч Б.Заяабал танилцуулсан. Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцэх байсан ч гишүүний өөрийнх нь хүсэлтээр уг асуудлыг хойшлуулав.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн товч танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн илтгэхдээ, ирэх оны төсвийн ачааллыг бууруулах чухлыг онцоллоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсвийн төслийн хэлэлцүүлэгт хариуцлагатай хандах, сайд нар хуралдаанд оролцох шаардлагатайг сануулж, 2026 онд биржээр зэс, нүүрс хэчнээнийг худалдсан талаар, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ерөнхий боловсролын сургуулиуд олон ээлжээр хичээллэж байгаа, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр чухал гэдгийг, УИХ-ын гишүүн Б.Уянга, И-Монгол академийн төлөвлөгөөг зардалтай нь уялдуулж тодруулав.

Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Онтре компанийн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийн тухай, гэрээний асуудал үүссэн эсэхийг, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Монголбанк нэгдмэл бодлогоор олон улсад төлөөлөх талаар, эрчим хүчний бодлогын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний татаасын талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат амьжиргааны баталгаажих түвшинг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, УИХ-ын гишүүн Ө.Шижир Рио Тинто компанид холбогдох ногдол ашгийн талаар асууж, байр суурь илэрхийллээ.

Ийн хэлэлцээд хуулийн төслүүдээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Санал хураахын өмнө Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд үндэслэлээ танилцуулах боломжтойг сануулж, УИХ-ын гишүүн Б.Жаргалан үндэслэлээ тайлбарлав.

Тэрбээр, зарим байгууллагын төсвийн зардлыг нэмэгдүүлсэнийг хасах ёстой, ингэснээр 600 орчим тэрбум орчим төгрөг хэмнэх тооцоололтой тул саналуудаа гаргасан гэсэн юм. Ингээд санал хураахад зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болж, илтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг томилов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Хуралдаан даргалагчаас эрх зүйн зохицуулалтыг танилцуулж, хэлэлцүүлэг үргэлжилсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Жаргалан, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нар асууж, байр сууриа илэрхийллээ.

Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,