Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 2-нд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Гэрэл зургийг MPA.mn

Монголын ардчиллын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд, 36 насандаа бусдын гарт амиа алдсанааас хойш 28 жил өнгөрчээ. 

Жил бүрийн энэ өдөр түүний ар гэр, журмын нөхөд, улс төрийн үе үеийн төлөөлөл болон иргэд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 28 жилийн дараа ч анхаарал татсан хэвээр байна. Хэргийн явцад 2015-2017 онд гурван хүн ял шийтгүүлсэн боловч улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүсэн гэх асуудал сөхөгдөж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар 2021 онд суллагдсан. 

ИЗН-ын үүсгэн байгуулагчдын нэг Ч.Базар: "С.Зориг агсны хэргийг сүүлийн хоёр жил огт ярьсангүй, үүнийг илрүүлэхгүй байх сонирхолтой байна. Ард түмэн харин энэ хэргийг мартаагүй" гэв. Тус намаас улс төрчид энэ хэргээр улс төрийн шоу хийдэг, МАН энэ хэргийг илрүүлнэ гэж амлалт өгч сүүлийн сонгуулиар гарч ирсэн, одоо сонгуулийн амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийллээ.  

#онцолсон, #live, #С.Зориг, #цэцэг өргөв, #С.Зориг агсны хөшөө,