Оросын түрэмгийллийн улмаас энэ онд Украин эдийн засгийнхаа бараг тал хувийг алдаж магадгүй байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулжээ.

Ням гарагт нийтлэгдсэн тайландаа тус банк энэ онд тус улсын ДНБ 45.1 хувиар буурч магадгүй гэж тооцоолсон ч “агших хэмжээ нь дайны үргэлжлэх хугацаа, хэр хүчтэй байхаас хамаарна” гэж дүгнэсэн байна.

Тайланд дурдсанаар халдлага эхэлснээс хойш аль хэдийн Украины дэд бүтцийн асар том хэсэг сүйрсэн. Олон тооны зам, гүүрүүд эвдэрч, зарим боомтууд бүслэлтэд өртөж, тээвэрлэлт саатаж, улс даяар бизнесийн үйл ажиллагаа зогсож, экспорт огцом буурсан байна.

Дэлхийн банк мөн Оросын эдийн засаг уналтад орсныг тайландаа дурджээ. Түүнчлэн энэ онд эдийн засгийн гарц 11.2 хувиар буурна гэж Дэлхийн банк таамагласан байна.

Мөн Зүүн Европ болон Төв Азийн хөгжиж буй зах зээлүүд хүнд цохилтод өртөж, Беларусь, Молдав, Тажикистан зэрэг орнуудын эдийн засаг энэ онд уналтад орох төлөвтэй байна.

Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Анна Бжерде мэдэгдэлдээ Оросын түрэмгийлэл Украины эдийн засагт асар том цохилт болж, дэд бүтцэд асар их хохирол учруулсныг онцлоод Украинд санхүүгийн томоохон дэмжлэг яаралтай шаардлагатай байгааг анхааруулав.

Саяхан Украины Сангийн сайд Серхи Марченко “CNN”-д ярихдаа олон сая хүн ажилгүй болж, олон сая хүн хөрш орнууд руу дүрвэсэн тул улсын эдийн засгийн гуравны нэг орчим нь зогсонги байдалд орсон ба урьдчилсан тооцоогоор эдийн засаг ойролцоогоор 565 тэрбум долларын алдагдал амссан байж магадгүй гэж мэдэгджээ.

Гэхдээ эдийн засгийн бодит алдагдлыг дайны дараа л тодорхой тооцох боломжтой гээд дайныг аль болох хурдан дуусгах нь “хамгийн сайн хувилбар” гэж хэлжээ.

Одоогоор Украины засгийн газар эдийн засгаа тогтвортой байлгахын тулд дайны бонд, мөн криптовалютаар хөрөнгө босгох, “NFT” буюу орлуулшгүй, дахин давтагдашгүй токен худалдах зэрэг уламжлалт бус арга замуудыг ашиглаж байна.

Эх сурвалж: CNN

#Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,