ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонгконгийн сургуулиудад үндэсний аюулгүй байдлын талаар заана

Хонгконгийн тусгай захиргааны бүсийн удирдагчид сургуулийн сурагчдад буюу зургаан наснаас нь эхлэн хүүхдүүдэд үндэсний аюулгүй байдлын талаар хичээл заах хөтөлбөр боловсруулжээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хүндэтгэх, цаашилбал эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалд оролцохгүй байж сургахад оршиж байгаа аж.

Энэ хуулийн талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц агуулга бүхий ном, сурах бичиг, хичээлийн хөтөлбөрийг хасах, мөн улс төрийн тодорхой сэдвийг хөндсөн дуу дуулах, уриа лоозон өргөх зэрэг үйлдлийг зогсооход энэ шийдвэр чиглэж буй аж. Мөн гадаад улс орнуудтай сүлбэлдэх, эрх баригчдын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризмын хор уршгийг хүүхдүүдэд таницлах зорилготой гэнэ.  

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ санаачилгыг шүүмжилж байна. Байгууллагын дэд тэргүүн Тин Фэн Чак энэ хөтөлбөр багш, сурагчийн харилцаанд сөргөөр нөлөөлж, хүүхдүүдэд хараат бусаар сэтгэх, шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд саад болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet