Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, МИК ипотекийн зээлийн дундаас хувь авдаггүй бол иргэд одоогийн 6 хувиас ч бага хүүтэй зээл авах боломжтой гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Монголын ипотекийн корпорациас мэдээлэл хийж, дээрх зүйлийг үгүйсгэв. МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ "Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банктай хамтран үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болж, үүсгэн байгуулсан 10 банкнаас одоо 5 нь байгаа.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй" гэсэн юм.
Мөн тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, МУИС-ийн дэд профессор Ч.Хашчулуун "МИК олон улсын зах зээлээс санхүүжилт татах ажлыг хийсээр ирсэн. Манай нөхцөлд урьдчилгаа 30 хувь байгаа нь өндөр хувь. Үүнийг буулгах ёстой. Гэхдээ энэ нь МИК-тэй холбоогүй" гэлээ.
Ипотекийн зээлийн хүү, нөхцөл болон санхүүжилтийн тогтолцоо
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл (зээлийн хүү, хугацаа)-ийг тогтоосон. Үүнд:

#онцолсон, #live, #ипотекийн зээл, #МИК, #Монголын ипотекийн корпораци,