Их Британи, АНУ, Канад улс Оросын гишүүнчлэлийг эсэргүүцэн “Их 20”-ийн уулзалтыг орхин гарчээ. Тодруулбалл, Лхагва гарагт Вашингтон хотод болсон уулзалтад Оросын төлөөлөгчид үг хэлж байх үеэр гурван улсын төлөөлөгчид чуулганыг орхин гарсан байна.
Уулзалтад оролцсон Украины албаны хүмүүс мөн дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны санхүүгийн дээд албан тушаалтнуудын уулзалтыг орхин гарсан гэж эх сурвалж мэдээлэв.
Уулзалтад Оросыг төлөөлж Сангийн дэд сайд Тимур Максимов өөрийн биеэр оролцсон бол Оросын Сангийн сайд Антон Силуанов, Оросын Төв банкны ерөнхийлөгч нар виртуал хэлбэрээр нэгдсэн гэж өөр эх сурвалж мэдээлжээ.
Оросын Сангийн яам хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ эсэргүүцлийн талаар дурдаагүй байна. Силуанов “Их 20”-ийг яриа хэлэлцээрийг улс төржүүлэхгүй байхыг уриалж, бүлэглэл нь үргэлж эдийн засагт анхаарлаа хандуулж ирснийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрээр барууны хориг арга хэмжээний хор хөнөөлийн талаар сануулжээ.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Оросын өндөр албан тушаалтан хуралд оролцож байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, Оросын хувьд дэлхийн эдийн засаг “ердийнх шигээ ажил хэрэг болохгүй” гэж хэлжээ.
Йеллентэй хамт Английн банкны Ерөнхийлөгч Эндрю Бэйли, Канадын Сангийн сайд Кристиа Фриланд нар хурлыг орхисон байна.
Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкнаас Вашингтонд зохион байгуулсан хагас жил тутмын бага хурлын үеэр “Их 20”-ийн сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нар уулзаж, Украины дайн, хүнсний аюулгүй байдал, коронавирусийн тахлын дараах сэргэлт зэрэг гол сэдвүүдээр ярилцсан байна.
Йеллен “Их 20”-ийн олон улсын санхүүгийн бүтэц, тогтвортой санхүүжилтийн асуудлаарх хуралдаануудыг мөн бойкотлохоор төлөвлөж байгаа тухай нэг эх сурвалж мэдээлжээ.
Оросын түрэмгийллийг эсэргүүцэн Канадын Ерөнхий сайдын орлогч Украин гаралтай Кристиа Фриланд болон Европын хэд хэдэн орны санхүүгийн удирдагчид адил арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters

#“Их 20”-ын уулзалт, #АНУ, #Их Британи, #Канад, #ОХУ, #Украины дайн,