Хүний эрхийн бүлгүүд болон Украины сэтгэл судлаачид Оросын цэргүүдтэй холбоотой бэлгийн хүчирхийлэлд өртсөн дуудлагын тоо нэмэгдэж байгааг хэлж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас дөрөвдүгээр сарын 13-нд нийтэлсэн тайланд Оросын арми Украинд олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж буйг илрүүлж, хүчин, бэлгийн хүчирхийлэл болон бэлгийн дарам зэрэг зөрчил мөргөлдөөнтэй холбоотой жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдол гарч байгааг дурджээ.

Дайны улмаас бэртэж гэмтсэн Украинчуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг үйлчилгээг үүсгэн байгуулсан сэтгэл зүйч Василиса Левченко “Оросын цэргүүд өөрсдийн ноёрхлоо харуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа бөгөөд хүчингийн хэрэг нэг зэвсэг нь болж байна” гэж хэлжээ.

Түүний хэлснээр “Psy.For.Peace” нэртэй сүлжээ нь Оросын цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн Киевийн бүсийн 50 орчим эмэгтэйтэй ярилцсан байна. Оросыг дэмжигч Чеченийн цэргүүд Украины хоригдлуудыг харж байхад 15 настай охин болон түүний ээжийг хүчирхийлж, мөн өөр нэг эмэгтэйг долоон цэрэг бүлэглэн хүчиндсэн зэрэг хэргүүдийг тэрээр дурджээ. Мөн эдгээр хэргүүдийг нүдээр харсан амьд үлдсэн гэрчүүд өөрсдийгөө буруутгаж, гэмшиж байгааг Левченко хэлэв.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг кампанит ажил явуулдаг “Ла Страда-Украин” байгууллагад хүчингийн гэмт хэргийн тухай есөн мэдээлэл ирсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь бүлэг хүчингийн гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүд байжээ. Тус байгууллагын дуудлагын төвийг хариуцдаг Алена Кривуляк “Хүчингийн хэрэг бол энгийн ард түмний эсрэг дайны зэвсэг, Украины үндэстнийг устгах хэрэгсэл” гэж үзэж байна.

Карина Ершова баруун талд, гэр бүлийнх нь өгсөн он сар өдрийг заагаагүй гэрэл зураг дээр эмээтэйгээ хамт байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гэмтлийн дараах эмгэгтэй хүмүүстэй ажилладаг сэтгэл зүйч Александра Квитко мөргөлдөөнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн талаар олон арван хэргүүд бүртгэгдэж байгааг хэлжээ. Тэрээр “Ийм хэмжээний бэлгийн хүчирхийлэл, ийм харгислал урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй” гэж “CNN”-д ярьсан байна.

Түрэмгийлэл эхлэхээс өмнөх таван жилийн хугацаанд Квитко нийт 10 бэлгийн хүчирхийллийн хохирогчтой ажилласан бол одоо, хэдхэн долоо хоногийн хугацаанд 50 хүн түүнээр үйлчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн дунд эмэгтэйчүүд төдийгүй хүүхдүүд, хөвгүүд, эрэгтэйчүүд байгааг тэрээр хэлэв.

Хүчин, хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн боолчлол, хүчээр жирэмсэн болгох зэрэг зөрчилдөөнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн аливаа үйлдлийг дайны гэмт хэрэгт тооцдог бөгөөд олон улсын хүний ​​эрхийн хуулийг зөрчсөн гэж үздэг байна.

Дайн эхэлснээс хойш Орос улс энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл, харгислал үйлдэж байгаагаа үгүйсгэсээр ирсэн ч хэвлэл мэдээлэл, хүний эрх, Украины төрийн захиргааны байгууллагууд энгийн иргэд төдийгүй цэргүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн олон тооны хэргүүдийг бүртгэсээр байна.

Эх сурвалж: CNN

#бэлгийн хүчирхийлэл, #Орос Улс, #ОХУ, #УКраин, #Украины дайн,